Sun Logo
ХАРААГҮЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ХОЛБОО БОЛОН НИЙСЛЭЛ ДЭХ ЭМНЭЛГҮҮДИЙН ОЙРОЛЦООХ 4200 МКВ ТАЛБАЙН ЦАС, МӨСИЙГ ЦЭВЭРЛЭЛЭЭ
ХАРААГҮЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ХОЛБОО БОЛОН НИЙСЛЭЛ ДЭХ ЭМНЭЛГҮҮДИЙН ОЙРОЛЦООХ 4200 МКВ ТАЛБАЙН ЦАС, МӨСИЙГ ЦЭВЭРЛЭЛЭЭ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, харааны бэрхшээлтэй хүмүүс болон эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн 142 этгээдээр өнөөдөр /2025.01.03/ 4200 мкв талбайн цас, мөсийг цэвэрлүүллээ.
Нийтэд тустай ял шийтгүүлсэн этгээдүүд Хараагүйчүүдийн үндэсний холбоо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр эрүүл мэндийн төв, Дарь-Эх нэгдсэн эмнэлэг, Амгалан амаржих газар зэрэг 9 байгууллагын орох, гарах замыг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангалаа.
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
92
Сүүлийн 7 хоног:
423
Сүүлийн сар:
1525
Нийт:
2258
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР