

✅ХААЛГАНЫ КОД, ХОНХ: Шалнаас 800мм-1100мм өндөрт байрлах
✅ХААЛГА: Барилга , өрөө тасалгааны гол хаалга нь хөгжлийн бэрхшээлтэй хүн ашиглах боломжтой 850мм-ээс багагүй өргөнтэй, орон зай нь уужим цэлгэр байна.
✅ХААЛГАНЫ БАРИУЛ: Шалнаас дээш 900мм-1000мм, урд ирмэгээс 200мм
✅ХААЛГАНЫ ХЭМЖЭЭ: Босгоны өндөр нь 25мм-ээс багагүй байх, эсвэл босгогүй байх

✅НАЛУУ ЗАМ /ПАНДУС/: Налуу шатны стандартаар өндрийн хэмжээ хамгийн ихдээ 0.12 метр байх тохиолдолд уртын хэмжээ 1 метр байхаар тооцно.
✅Налуу замын эхлэл, төгсөлд тэгш талбай байгуулах ба түүний урт нь налуу зам /пандус/-ын өргөнөөс багагүй байна.
✅Налуу замын өргөн 1,2 метрээс багагүй байна. урт хийгдэх тохиолдолд замын чиглэлийг өөрчлөн дугуйрсан байдлаар хийж, налуу замын дугуйрах хэсэг тэргэнцэр эргэх боломжтой буюу 1.5 метрээс багагүй байна
✅НАЛУУ ЗАМЫН БАРИУЛЫН ХЭМЖЭЭ: Налуу замын 2 хажуу талаар 90см-ээс багагүй өндөрт бариул бүхий хашлагыг хийнэ.

✅АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨ: Тэргэнцэртэй хүнд зориулсан нэгээс доошгүй тасалгааг төлөвлөх ба хэмжээний хувьд 1650мм*1800мм-ээс багагүй байна.
✅Ариун цэврийн өрөө /кабин/-д байгаа суултуурын хажуу хэсэгт тэргэнцэр байршуулах чөлөөт орон зай /талбай/-г гаргана. Нийтийн бие засах өрөөг тулгуур, таяг болон бусад тоног, хэрэгсэл, хувцасны өлгүүр, бусад хамрагдах тоноглолын хамт тохижуулна
✅УГААЛТУУР: Ариун цэврийн өрөөний гар угаах хэсэгт нэгээс цөөнгүй тосгуурыг шалнаас 800мм-ээс ихгүй өндөрт байна.хажуугийн хананаас 200мм-ээс багагүй зайд толь байрлана.
✅ Гар угаах төхөөрөмж болон гарын алчуур хатаах өлгүүрийг шалнаас 900мм-ээс ихгүй өндөрт байршуулна.
