Sun Logo
БИЧИЛ УУРХАЙЧИД СТАНДАРТАД ЗААСАН ЗӨВШӨӨРӨГДӨХ ДЭЭД ХЭМЖЭЭНЭЭС 4.3 ДАХИН ИХ ТАЛСТ ЦАХИУРЫН ТООСОНД ӨРТӨЖ БУЙГ СУДАЛГААГААР ТОГТООЖЭЭ 📢
БИЧИЛ УУРХАЙЧИД СТАНДАРТАД ЗААСАН ЗӨВШӨӨРӨГДӨХ ДЭЭД ХЭМЖЭЭНЭЭС 4.3 ДАХИН ИХ ТАЛСТ ЦАХИУРЫН ТООСОНД ӨРТӨЖ БУЙГ СУДАЛГААГААР ТОГТООЖЭЭ 📢

Бичил уурхайчдын цахиурын тоосны өртөлт, силикозын эрсдэлийг судалсан эрдэмтдийн эрдэм шинжилгээний өгүүлэл олон улсын сэтгүүлд хэвлэгджээ. Судалгааны гол үр дүнгээс дурдвал: 

📌Бичил уурхайчдын өртөж буй талст цахиурын тоосны өртөлт 2.15 мг/м³ (геометр дундаж) байгаа нь стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 4.3 дахин их байна. 

📌Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан 124 уурхайчны 19.4% (24 хүн) нь уушгины силикоз-той гэж оношлогдсон. 

📌Гэсэн ч өнөөгийн бүртгэл, мэдээллийн тогтолцоо хангалтгүйгээс эдгээр тохиолдлын нэг нь ч мэргэжлээс шалтгаалсан өвчин гэж албан ёсоор бүртгэгдээгүй байна. 

⚠️Энэ бол зөвхөн бичил уурхай эрхлэгчдийн жишээ. Мянга мянган хувиараа хөдөлмөр эрхлэгчид, бичил бизнес эрхлэгчид ажлын байртай холбоотой эрсдэлд өртсөөр байна. 

Эрдэм шинжилгээний өгүүллийг доорх холбоосоор уншаарай👇 https://www.sciencedirect.com/.../pii/S2093791125000290...

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
8
Сүүлийн 7 хоног:
142
Сүүлийн сар:
632
Нийт:
2350
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР