
Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны үеэр малчид, хоршоологчид хамтран оролцож, хоршоодын үйл ажиллагаа, ололт амжилтынхаа талаар туршлага солилцлоо. Аймаг бүрийн төлөөлөл дараах байдлаар оролцож, танилцуулга хийв: Орхон аймаг "Арга билиг арвин сүрэг" хоршоо Танилцуулсан: Дарга Б.Мэндбаяр Арга билиг арвин сүрэг хоршооны үйл ажиллагаа, ололт амжилтын талаар мэдээлэл танилцуулав. "Цэвэр хөрсний шим" дундын хоршоо Танилцуулсан: Дарга Г.Галбаатар Дундын хоршооны бүтэц, чиглэл, үр дүнгийн талаар танилцуулга хийв. Дани-Монголын хамтарсан "Хариуцлагатай тогтвортой хоршоо" төсөл Танилцуулсан: Зохицуулагч Ш.Эрдэнэцэцэг Дани-Монголын хамтарсан төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл өгөв. Булган аймаг "Буурлын үзүүр" хоршоо (Бүрэгхангай сум) Танилцуулсан: Б.Даваадорж Суффолк үүлдрийн хонь үржүүлэлт болон газар тариалангийн чиглэлээр явуулж буй үйл ажиллагаагаа танилцуулав. "Бүхт дэвжин баяжих" хоршоо (Орхон сум) Танилцуулсан: Д.Мягмарсүрэн Мал аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв. "Ган ур үр өсөх" хоршоо (Могод сум) Танилцуулсан: Э.Дүүриймаа Мал аж ахуй, газар тариалан, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах салбарт хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа. "Дорвин шимт" хоршоо Танилцуулсан: Б.Ууганбаяр Мах бэлтгэн нийлүүлэх, тэжээлийн үйлдвэрлэл, сургалтын чиглэлээрх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн. "Үндэсний нэхээс" хоршоо Танилцуулсан: С.Цэцэгсайхан Малын гаралтай түүхий эд боловсруулах, хадлангийн үйлдвэрлэл, блок үйлдвэрлэлийн талаар танилцууллаа. Хөвсгөл аймаг "Ленинч" хоршоо (Тариалан сум) Танилцуулсан: Дамбадаржаа Оюунбилэг Хоршооны бүтэц, хөгжлийн чиглэл, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. "Элстэйн наймдаан булаг" хоршоо (Рашаант сум) Танилцуулсан: Цэрэндорж Лхагвадорж Орон нутгийн нөхцөлд нийцсэн хоршооны үйл ажиллагааг танилцуулсан. "Арбэл булаг" хоршоо (Мөрөн сум) Танилцуулсан: Буриад Баярсайхан Хоршооны хөгжлийн стратеги, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн. "Эко шимт ундарга" хоршоо (Мөрөн сум) Танилцуулсан: Батдэлгэр Балгансүрэн Байгальд ээлтэй мал аж ахуй, түүхий эд боловсруулах чиглэлийн талаар танилцуулсан. "Марал шаглаа" хоршоо (Мөрөн сум) Танилцуулсан: Эрдэнэцэцэг Алимантуяа Мал аж ахуй, үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлээр хийж буй ажлуудаа танилцууллаа.