Sun Logo
НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕТЭЙ АДИЛ ТҮВШИНД ХҮРЛЭЭ
НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕТЭЙ АДИЛ ТҮВШИНД ХҮРЛЭЭ

Монгол Улсын экспорт, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсгийн 8 дахь удаагийн хурал боллоо. 

 

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын экспорт, импортын нөхцөл байдал, гадаад валютын нөөцийн хэмжээ, өсөлт, энэ талаар хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, цаашдын төлөвлөгөөг ярилцлаа. 

 

Мөн хуралдаанаас гарсан зарим саналуудыг Засгийн газрын хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр тогтлоо. Тус ажлын хэсэг 2025.03.13-нд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд биржийн арилжааг сэргээхэд анхаарч ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн. Тухайлбал, өнгөрсөн 3 сард биржээр 679 мян. тонн нүүрс арилжаалсан бөгөөд 2025 оны 4 дүгээр сарын байдлаар 1.3 сая тонн болж 2 дахин нэмэгджээ. 

Мөн нүүрсний экспорт өнгөрсөн оныхтой адил түвшинд буюу 25 сая тонн, зэсийн баяжмалын экспорт өмнөх оноос 25 хувиар , төмрийн хүдрийн баяжмал 3.6 хувиар тус тус өссөн байна. Түүнээс гадна гадаад валютын нөөц 5 тэрбум ам.доллар, экспортын орлого 4.2 тэрбум ам.долларт хүрлээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
81
Сүүлийн 7 хоног:
145
Сүүлийн сар:
639
Нийт:
2451
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР