
e-mongolia.mn системд техниккум, дээд боловсролын мэдээллээ бүртгүүлэхдээ дараах 4-н баримт бичгийг бүрдүүлж, Багшийн хөгжлийн ордны (Багшийн дээдийн туслах замаар хамгийн зүүн талын шилэн нүүртэй байр, Арслантай гүүрний дэргэд) 1-р давхарт 101 тоотод хүлээлгэн өгнө.
Үүнд:
А. Дотоодын их, дээд сургууль, техниккум төгссөн бол (C, D, E, F дугаартай диплом)
1. Өргөдөл
2. Иргэний үнэмлэхийн хуулбар
3. Дипломын хуулбар
4. Диплом олгох үед гарч байсан Захирлын тушаалын архивийн хуулбар үнэн гэсэн тамгатай бичиг, эсвэл Архивийн ерөнхий газрын лавлагаа (Архивийн ерөнхий газрын утас:1800-1205)
Б. Гадаадын их, дээд сургууль, техниккум төгссөн бол
1. Өргөдөл
2. Иргэний үнэмлэхийн хуулбар
3. Дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
4. Баталгаат орчуулгын товчоогоор батлуулсан орчуулга
Өргөдлийн загвар
Боловсролын ерөнхий газарт
Миний бие _________ овогтой ____________ (_______________ регистрийн дугаартай) нь
_____ онд ____________ аймаг/хотын _______________ сургуулийг ____________ мэргэжлээр
___________ боловсролын зэрэгтэй төгссөн тул
Дээд боловсролын удирдлага, мэдээллийн системд бүртгэж өгнө үү.
Холбогдох утасны дугаар: /заавал бичих/ _____________ 2 ___________
Имэйл хаяг: _______________________
Өргөдөл гаргасан:
_____________ гарын үсэг
2023 оны ___ сарын ____ өдөр
e-mail: letter@agency.edu.mn
Утас: 70140069-5