Sun Logo
Үнэлгээний судалгааны зөвлөх сонгон шалгаруулах зар

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт нь Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгаалал, хүн амын хөгжлийн асуудлууд, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинжилгээ, дүн шинжилгээ хийх, бодлогын зөвлөмжүүдийг боловсруулах үндсэн чиг үүрэг бүхий байгууллага юм. 

    Тус институт нь Улсын хэмжээнд хэрэгжиж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр арга хэмжээний сангийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа болон хөдөлмөрт бэлтгэх сургалтын үйл ажиллагаанд хамрагдсан иргэдийг хамруулан үйл ажиллагааны хэрэгжилтийн үнэлгээний судалгаа, “Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-т хамрагдсан иргэдийн сэтгэл ханамжийг тодорхойлох судалгаа, Мөн Яам, агентлаг, орон нутгийн газар/хэлтсийн хэрэглэгчээс болон “И-Жоб” онлайн ажил зуучлалын портал хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг зохион байгуулна. Тус судалгаануудын хүрээнд үнэлгээний арга зүйн дэмжлэг үзүүлэх зөвлөх багийг урьж байна. 

 

Зөвлөхөд тавигдах шаардлага 

- Эдийн засагч мэргэжилтэй, доктор ба түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх. 

- Ижил төстэй үнэлгээний судалгааг амжилттай гүйцэтгэсэн туршлагатай байх. 

- Тус чиглэлээр нь “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам” болон “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт”-тай хамтран энэ төрлийн судалгааг амжилттай зохион байгуулж байсан бол давуу тал болно. 

- Нөлөөллийн үнэлгээ чиглэлээр мэргэшсэн байх. 

 

Шаардах бичиг баримтууд 

1. Анкет (Товч намтар) монгол эсвэл англи хэл дээр; 

2. Диплом болон холбогдох гэрчилгээний хуулбарууд 

3. Иргэний үнэмлэхийн хуулбар;

4. Ижил төстэй туршлагыг батлах тодорхойлолт эсвэл лавлагаа; 

5. Ажиллах хүсэлт (Сонирхол илэрхийлсэн захиа) бичгээр монгол эсвэл англи хэл дээр; 

 

Материал хүлээн авах хугацаа 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрйин 11 цаг хүртэл info@institute.gov.mn цахим шуудангаар хүлээн авна.

 

ГарчигҮзэх
1Ажлын далгаварҮзэх
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
22
Сүүлийн 7 хоног:
137
Сүүлийн сар:
839
Нийт:
2362
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР