Sun Logo
СИНЕМАТОГРАФ - БОГДЫН ХҮРЭЭНД НОМ “МОНГОЛ КИНО СУДЛАЛ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛААР ТАНИЛЦУУЛАГДЛАА
СИНЕМАТОГРАФ - БОГДЫН ХҮРЭЭНД НОМ “МОНГОЛ КИНО СУДЛАЛ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛААР ТАНИЛЦУУЛАГДЛАА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Бүгд найрамдах Польш улсын Элчин сайдын яам, Кино урлагийн зөвлөл, Монгол кино нэгтгэл, болон Соёл урлагийн их сургууль хамтран “Монгол кино судлал” Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Тус хурлаар Кино урлагийг сонирхон дурлагч нийт уншигчдад зориулагдсан, залуу уран бүтээлчдэд үнэтэй гарын авлага болох боломжтой Кино судлаач А. Чулуунбатын “СИНЕМАТОГРАФ - Богдын хүрээнд" ном танилцуулагдлаа. Тус ном нь олноо өргөгдсөний тэргүүн он буюу нийтийн тооллын 1911 оноос Богд хаант Монгол Улс болон Монгол Улсын нийслэл Хүрээ - Улаанбаатар хотноо ХХ зууны тэргүүн хагаст болж өнгөрсөн гол гол үйл явдлуудыг гэрэл зураг болон кино хальснаа буулган авсан түүхийг товчхон өгүүлсэн байна. Мөн дэлхийн кино урлагийн төлөөлөл болсон орнуудын болон монголын кино урлагийн хөгжиж ирсэн явц, сонгодог уран бүтээлүүдийн түүх, намтар, уран бүтээлчидтэй холбоотой ярилцлага, тайлбар болон захидал зэргийг багтаасан.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
120
Сүүлийн сар:
567
Нийт:
2373
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР