
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2025 оныг “Ахлах офицер”-ын жил болгон зарласантай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Амгалан” мэргэжлийн боловсролын сургуулийн ахлах офицеруудын дунд “Буухиа тэмцээн, уулзалт”-ыг зохион байгууллаа.
Тус уулзалтыг ахлах офицеруудын мэдлэг, ур чадвар, манлайллыг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны эерэг уур амьсгалыг сайжруулах зорилгоор 6 ахлах офицерийн дунд “Таавар таах хөгжөөнт буухиа”, “Чанга шивнээ”, “Цэргийн албаны бэлэн байдал”, “Кофетой уулзалт” төрлүүдээр 4 үе шаттайгаар зохион байгуулан өрсөлдүүлж, алба хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр тэдний санал, сэтгэгдлийг сонслоо.