
Монгол улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Анхны бүтээл – 11” медиа урлагийн шилдэг бүтээл шалгаруулах оюутны Олон Улсын кино наадмын шагнал гардуулах ёслол 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр болж өнгөрлөө.
Наадамд оролцох бүтээлийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл медиа урлагийн дараах төрлүүдээр бүтээлээ хүлээж авсан юм.
Үүнд:
● Шилдэг богино хэмжээний кино бүтээл
● Шилдэг анимэйшн, компьютер графикийн бүтээл
● Шилдэг гэрэл зургийн мультимедиа бүтээл
● Радиогийн шилдэг бүтээл
● Телевизийн шилдэг бүтээл
“Анхны бүтээл” наадамд 5 орны 110 гаруй бүтээл оролцсон бөгөөд арга хэмжээг нээж Соёл урлагийн их сургуулийн ректор (PhD) Э. Сонинтогос үг хэллээ.
Тус наадам нь СУИС-ийн Кино телевиз медиа урлагийн сургууль 2 жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил салбарын 90 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаагаараа онцлог юм.



