Sun Logo
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН СҮМБЭР СУМЫН МӨНХ БАГИЙН МАЛЧИН Г.БАВУУДОРЖИЙН ӨРХ ГЭР БҮЛ “МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН” БОЛЛОО.
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН СҮМБЭР СУМЫН МӨНХ БАГИЙН МАЛЧИН Г.БАВУУДОРЖИЙН ӨРХ ГЭР БҮЛ “МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН” БОЛЛОО.

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх Модон могой жилийн босгон дээр Говьсүмбэр аймгаас 4 улсын аварга малчин тодорсны нэг нь Сүмбэр сумын Мөнх багийн малчин Г.Бавуудоржийн өрх гэр бүл юм. Улсын аварга малчны шагнал, өргөө цагаан гэрийг УИХ-ын гишүүн Г.Ганбаатар, аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, Сүмбэр сумын Засаг дарга Э.Даваадорж болон албаны хүмүүс малчны хотонд нь очин хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. Мал аж ахуйн салбарт олон жил хөдөлмөр бүтээлээ зориулж Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэн, улс, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан амжилтаараа ийнхүү эрхэм хүндтэй шагналыг хүртсэн удам дамжсан малчин гэр бүлд баяр хүргэе. Малчин таны ариун цагаан хөдөлмөр нь амжилт бүтээлээр дүүрэн байж Эрдэнэт малын буян хишиг тань арвижин дэлгэрч байх болтугай.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
25
Сүүлийн 7 хоног:
140
Сүүлийн сар:
842
Нийт:
2362
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР