Sun Logo
“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ” ЖИЛИЙН ХҮРЭЭНД ХӨВСГӨЛ АЙМАГТ ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
2025-04-15
“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ” ЖИЛИЙН ХҮРЭЭНД ХӨВСГӨЛ АЙМАГТ ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

✅Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг эрчимжүүлэх, хүн ам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх хууль тогтоомжийг сурталчлах, бусад салбарын бодлого, үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах, хяналт тавих чиглэлээр ойлголт, мэдлэгийг нь сайжруулах, салбар дундын уялдааг хангах асуудлаар арга зүйн дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зарим үйлчилгээг орон нутагтаа авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт зохион байгуулж байна. 

✅Тус арга хэмжээг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын удирдлагууд, холбогдох мэргэжилтэн, Сэргээн засах сургалт, үйлдвэрлэлийн төв, ТББ-уудын нийт 50 гаруй төлөөлөл ирж зохион байгуулж ажиллаж байна. 

✅Энэ хүрээнд: -Салбарын албан хаагчдын сургалт, зөвлөгөөн -“Abiluty expo” арга хэмжээ, иргэдэд үйлчилгээ үзүүлэх -Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн үйл ажиллагааны тайлангийн сонсгол -Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн албан хаагчдад зориулсан сургалт -Орон нутгийн ажил олгогчдод зориулсан сургалт, зөвлөгөөн -Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын хуралд оролцох, ажиглах зэрэг арга хэмжээнүүд 50 100 Event Hall-д зохион байгуулагдаж байна.

 

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
31
Сүүлийн 7 хоног:
146
Сүүлийн сар:
848
Нийт:
2362
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР