Дэлхийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа
2025-04-29

Монополын эсрэг газрын дарга Б.Билгүүн Дэлхийн банкны ахлах эдийн засагч Стифан Апфалтер, санхүүгийн ахлах мэргэжилтэн Бенжамин Мусуку, зөвлөх М.Халиун нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр тал хамтран хэрэгжүүлж буй “Өрсөлдөөний бодлого, хууль эрх зүйн орчныг хөгжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээний талаар харилцан санал солилцлоо. Мөн Дэлхийн Банкны талаас Монгол Улсын Өрсөлдөөний тухай хууль болон Монополын эсрэг газрын стратеги төлөвлөгөөнд хийсэн дүн шинжилгээ, зөвлөмжийг танилцууллаа.


Холбоотой мэдээ