Sun Logo
ДУНДГОВЬ АЙМГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН БОЛЛОО
ДУНДГОВЬ АЙМГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН БОЛЛОО

Дундговь аймгийн Улаан загалмайн дунд шатны хорооны ээлжит бус чуулганыг цахим болон танхимын хэлбэрээр өнөөдөр зохион байгууллаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд сумдын анхан шатны хорооны дарга нар, аймгийн УЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, өсвөрийн улаан загалмайч хүүхдийн төлөөлөл, Сайнцагаан сумын бүлүүдийн төлөөлөл оролцов. 

 

Чуулганаар аймгийн УЗХ-ны тэргүүн сонгох, удирдах зөвлөлийн гишүүд, санхүүгийн хорооны дарга, гишүүдийг сонгох асуудлыг хэлэлцсэн байна. Чуулганд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Дундговь аймгийн Улаан загалмайн хорооны тэргүүнээр аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун сонгогджээ. Удирдах зөвлөлийн гишүүдээр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар, Онцгой байдлын газрын дарга Ц.Төрбилэг, Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Г.Хишигдаваа, Хүүхэд залуучуудын орон нутгийн хөдөлгөөний тэргүүн нар чуулганд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдов. 

 

Аймгийн Улаан загалмайн хорооны санхүүгийн хорооны дарга, гишүүдээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал, ахмад санхүүч О.Цогзолням, Б.Шатар нар чуулганд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдсон бол Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн нарийн бичгийн даргын тушаалаар Дундговь аймгийн Улаан загалмайн хорооны даргаар Ц.Дашмаа томилогдож ажлаа хүлээн авлаа.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
26
Сүүлийн 7 хоног:
141
Сүүлийн сар:
843
Нийт:
2362
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР