Sun Logo
ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДӨР-2025
ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДӨР-2025

🌟Жил бүрийн тавдугаар сарын 18-ны өдөр дэлхий нийтээрээ Олон улсын музейн өдөр-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Уг өдрийг анх 1977 онд ЮНЕСКО-ийн харьяа Олон улсын музейн зөвлөл (ICOM) санаачлан зарлаж, Монгол Улс 2003 оноос хойш энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж ирсэн билээ. 

 

📌Олон улсын музейн өдөр нь музейн нийгэмд гүйцэтгэх чухал үүргийг онцлон таниулах, соёлын солилцоо, хүмүүс хоорондын харилцан ойлголцлыг дэмжих зорилготой бөгөөд энэ жил “Хурдтай өөрчлөгдөж буй нийгэм дэх музейн ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. 

 

📈Технологийн хурдацтай хөгжил, глобал нийгмийн шилжилт өөрчлөлтийн энэ цаг үед музей нь:

 • Соёлын өвийг хадгалах, 

• Харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, 

• Соёл хоорондын уян хатан хандлагыг төлөвшүүлэх, 

• Инноваци, хүртээмжтэй оролцоог дэмжих нийгмийн чухал үүрэг бүхий институт болон шинэчлэгдэн хөгжиж байна. 

🖼Та бүхнийг музейгээр зочлон танин мэдэхүйн ертөнцөөр аялахыг уриалж байна. 

“Хурдтай өөрчлөгдөж буй нийгэм дэх музейн ирээдүй”

nternationalMuseumDay, #IMD2025

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
20
Сүүлийн 7 хоног:
119
Сүүлийн сар:
638
Нийт:
2261
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР