
Монголын төгөлдөр хуур сонирхогчдын холбооноос жил бүр “Piano lovers“ улсын уралдаан зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ оны буюу "Piano Loves-IV“ уралдааныг 2025 оны 03 дугаар сарын 20-ноос 04 дүгээр сарын 06-ны өдрүүдэд “Хүн” театрт зохион байгуулсан байна.

1000 гаруй авьяаслаг хүүхэд, багачууд өрсөлдсөн тус уралдаанд Ховд аймгийн “Seven Melodies” сургалтын төвийн сурагчид амжилттай оролцлоо.

Уралдааны гоцлол төрөлд;
-6-7 насанд: А.Сарангоо, Г.Тана-Эрдэнэ нар 3-р байр эзэлж Хүрэл медаль,
-16-аас дээш насанд; Н.Амартүвшин 3-р байр эзэлж Хүрэл медаль,
-10-11 насанд; Н.Үйлстөгөлдөр Тусгай байр,
-12-13 насанд; У.Гэрэлцацрал Тусгай байр,
-14-15 насанд Б.Алимаа Тусгай байр эзэлсэн бол
Хосын төрөлд;
-8 хүртлэх насанд; А.Сарангоо, Г.Тана-Эрдэнэ нар 2-р байр эзэлж Мөнгөн медаль хүртсэн байна.

Улсын уралдаанд амжилттай оролцсон нийт сурагчдад баяр хүргэе.
