
Музейн тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон бусад хууль, журмаар олгогдсон чиг үүргийн хүрээнд Түүх соёлын үл хөдлөх дурсгалт газрыг шинээр илрүүлэх, бүртгэн баримтжуулах, хяналт тавих, хээрийн судалгааны ажлыг Монгол Улсын Их Сургуулийн Түрэг судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Түүхийн ухааны Доктор С.Өлзийбаяртай хамтран Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Шивээговь сумын нутаг дэвсгэрээр 2025 оны 04 сарын 28,29,30-ний өдрүүдэд зохион байгуулан ажиллалаа.

Судалгааны ажилд дэмжлэг үзүүлсэн Сүмбэр сумын ИТХ-ын дарга Т.Түмэнбаяр, Сүмбэр сумын Засаг дарга Э.Даваадорж СУАЖЗГ-ын Соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Лхагвамаа болон Сүмбэр сумын Малх багийн малчин А.Уламбаяр, Шивээговь сумын 2-р багийн малчин Н.Батбаяр нарт талархал илэрхийлье.




