Sun Logo
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Түрэг улсуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кубанычбек Өмүралиев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Түрэг улсуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кубанычбек Өмүралиев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Түрэг улсуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Кубанычбек Өмүралиев Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар 2025 оны 3 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. 

 

 

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ноён Кубанычбек Өмүралиев тэргүүтэй төлөөлөгчдийг 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд Монгол ба Түрэгийн түүх, соёлын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, дэлхий дахинд тулгарч буй сорилтуудыг даван туулахад олон улсын хамтын ажиллагаа чухал болохыг онцлов. 

 

 

Үүнээс гадна хоёр тал худалдаа, эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах нөөц бололцоотойг тэмдэглэж, цаашид эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцов.

 

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
32
Сүүлийн 7 хоног:
176
Сүүлийн сар:
629
Нийт:
2481
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР