Sun Logo
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт оролцлоо
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт оролцлоо

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсгээс энэ сарын 19-26-ны өдрүүдэд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгууллаа. Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулагдсан хэлэлцүүлэгт Монополын эсрэг газраас агентлагийн дарга Б.Билгүүн, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах зар сурталчилгааны газрын дарга Ц.Тэрбиш, Хууль эрх зүй, дотоод хяналтын газрын дарга У.Халиунаа нар оролцлоо.

Түлш эрчим хүч, банк санхүү, орон сууц барилга, харилцаа холбоо, эм эмнэлэг болон хүнс худалдаа, хоол үйлдвэрлэл зэрэг салбар бүрээр зохион байгуулагдсан хэлэлцүүлэгт оролцогчид хууль эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах талаар санал бодлоо солилцлоо. Монополын эсрэг газрын төлөөлөл Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөлд тусгагдаж буй өөрчлөлт болон оролцогчдын сонирхсон асуултад дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл өглөө.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
22
Сүүлийн 7 хоног:
137
Сүүлийн сар:
839
Нийт:
2356
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР