Sun Logo
Олон нийтийн сүлжээнд цацагдсан иргэн Т-гийн нас барсны бүртгэлийг эмнэлгийн гэрчилгээ АМ-7 маягтын үндэслэн бүртгэсэн байна
Олон нийтийн сүлжээнд цацагдсан иргэн Т-гийн нас барсны бүртгэлийг эмнэлгийн гэрчилгээ АМ-7 маягтын үндэслэн бүртгэсэн байна

Олон нийтийн сүлжээнд цацагдсан иргэн Т-гийн нас барсны бүртгэлийг элэгний хорт хавдар гэсэн оношоор нас барсан тухай Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр олгосон Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ АМ-7 маягтыг үндэслэн бүртгэсэн байна.  Иргэн Т-гийн нас барсны бүртгэлийг түүний төрсөн эцэг нь бүртгүүлж, нас барсны 986 тоот гэрчилгээг хүлээн авчээ. 

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу нас барсны бүртгэлийг: 

  • иргэний нас барсан тухай эмнэлгийн магадлагаа, 

  • иргэнийг нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр, 

  • нас барсан шалтгаан тухай шүүх эмнэлгийн дүгнэлт , 

  • гамшгийн улмаас хүний амь нас эрсэдсэн бол Засгийн газраас байгуулсан онцгой комиссын шийдвэрийн аль тохирохыг үндэслэн хөтөлдөг. 

Улсын бүртгэлийн байгууллага нь эрүүл мэндийн байгууллагатай 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн Эрүүл мэндийн яамны дундын мэдээллийн санг ашиглан "Нас барсны бүртгэл"-ийг бүртгэж байна

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
25
Сүүлийн 7 хоног:
140
Сүүлийн сар:
842
Нийт:
2362
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР