Sun Logo
Нийгмийн хамгааллын тухай монгол улс болон бүгд найрамдах австри улсын хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэх эцсийн шатны хэлэлцээ болов
Нийгмийн хамгааллын тухай монгол улс болон бүгд найрамдах австри улсын хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэх эцсийн шатны хэлэлцээ болов

Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Австри Улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор хоёр улсын хооронд Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна. “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсын хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэх шинжээчдийн түвшний эцсийн буюу 3 дахь шатны хэлэлцээг энэ сарын 11-13-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа. Энэ үеэр Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийн болон хэлэлцээрийг хэрэгжүүлэх Удирдлагын тохиролцооны төслийг шинжээчдийн түвшинд эцэслэн тохиролцсон байна.  Ингэснээр талууд Хэлэлцээрт гарын үсэг зурах бэлтгэл ажлыг дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг дагуу эхлүүлэхээр тохиролцов. Ирэх таван сард хэлэлцээрт гарын үсэг зурж, хэлэлцээрийг соёрхон баталснаар Монгол, Австри улсын иргэд хоёр улсад ажиллаж, даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцуулах, хоёр улсаас даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг тогтоолгон авах эрх зүйн үндэс бүрдэх юм.  БНАУ-д Монгол Улсын 2600 орчим иргэн оршин сууж байгаа бол Монгол Улсад БНАУ-ын 40 орчим иргэн оршин сууж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
132
Сүүлийн 7 хоног:
597
Сүүлийн сар:
1225
Нийт:
2039
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР