
📜 "ЮНЕСКО"-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны Конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 41 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2025 оны 8 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг, Тайж хайрханы бэлд 4 дэх удаагаа зохион байгуулагдана.

🎪Фестивалийн онцлох арга хэмжээний нэг болох Морьт харвааны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдах гэж байна.
✨Уг тэмцээнд дэлхийн 30 гаруй орны 170 гаруй шилдэг харваачид оролцох урьдчилсан төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ нь монголын морьт спорт, үндэсний өв соёлыг олон улсад сурталчлах, соёл, спортын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах чухал үйл явдал юм.
🎯Энэ удаагийн тэмцээний онцлог нь Монголын уламжлалт харвааны төрөл болох “Бөмбөг намнаа”-г дэлхийн аваргын албан ёсны төрөлд анх удаа багтааснаараа онцлог юм.
🌐Тэмцээнийг Монголын Үндэсний Морьт Харвааны Нэгдсэн Холбоо зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсаас 15 шилдэг харваач оролцохоос гадна олон улсын зэрэглэлтэй шүүгчид, ЮНЕСКО болон Дэлхийн Морьт Харвааны Холбооны удирдлагууд хүрэлцэн ирэхээр төлөвлөжээ.
🗣️Тус дэлхийн аваргын зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өнөөдөр /2025.06.25/ зохион байгуулагдаж, дараах албаны хүмүүс оролцлоо. •Монголын Үндэсний Морьт Харвааны Нэгдсэн Холбооны тэргүүн Н.Даваадорж, •Дэлхийн Морьт Харвааны Холбооны (WHAF) тэргүүн Ким Ён СоП, •Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш, •Дэлхийн аваргын зохион байгуулах хорооны дарга Ж.Энхбат, •Гадаад харилцаа, хамтын ажиллагааны дарга Ц.Эрдэнэцэцэг.
✍️📣Хурлын үеэр тэмцээний зохион байгуулалт, ач холбогдол, оролцогч орнууд болон олон улсын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
