Sun Logo
МОНГОЛ, ХОРВАТЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН УЛС ТӨРИЙН ДӨРӨВДҮГЭЭР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ
МОНГОЛ, ХОРВАТЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН УЛС ТӨРИЙН ДӨРӨВДҮГЭЭР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын яам хоорондын Улс төрийн дөрөвдүгээр зөвлөлдөх уулзалт 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо болов. 

 

 

Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, хорватын талаас Гадаад хэрэг, Европын яамны Улс төрийн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Франо Матушич нар тэргүүлэв. 

 

 

Улс төрийн зөвлөлдөх уулзалтаар Монгол, Хорватын урт хугацааны хөгжлийн бодлого, түүнд тусгагдсан зорилтуудын талаар танилцуулж, энэ хүрээнд хамтын ажиллагааг тэлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Мөн хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ойн менежмент, аялал жуулчлал, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохирлоо. 

 

 

Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг бэхжүүлэхээ талууд нотолж, олон улс, бүс нутгийн зарим асуудлаар санал солилцов. Монгол Улс Бүгд Найрамдах Хорват Улстай 1993 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
150
Сүүлийн сар:
1101
Нийт:
2314
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР