Sun Logo
МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН “ЭРДМИЙН ХИШИГ” АЯН 17 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН “ЭРДМИЙН ХИШИГ” АЯН 17 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

АБТА, Монгол хэл бичгийн багш Хайдавын Гончигринчин агсны нэрэмжит “Эрдмийн хишиг” аян 17 дахь жилдээ Цогт-Овоо суманд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Монгол хэл бичгийн багш нарыг чадавхжуулах, заах арга зүй, туршлагаа солилцох, багш сурагчдын мэдлэг чансааг сорих зорилгоор зохион байгуулагддаг билээ. 

Аянд МУ-ын хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Ш.Баттөгс, Д.Ганболд, дэд профессор Г.Гэрэлмаа нар уригдан ирж оролцов. Аймгийн 17 сургуулиас 250 гаруй багш, сурагчид оролцож мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөж шилдгүүд тодорсон байна. 

“Эрдмийн хишиг” 17 дахь удаагийн аян нь Монгол хэлний тухай хуулийн дагуу төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх болсонтой холбоотойгоор “Өсөлттэй Өмнөговь”, “Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд сурагчдын үндэсний бичгийн чадварыг дээшлүүлэх, багш нарын мэргэжлийн заах арга зүйг сайжруулахад чиглэсэн томоохон арга хэмжээ боллоо.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
25
Сүүлийн 7 хоног:
140
Сүүлийн сар:
842
Нийт:
2362
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР