
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН 2024 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН
Д/д | Стратеги төлөвлөгөө болон үндэслэж байгаа бусад бодлогын баримт бичиг, хууль тогтоомж | Төсөв | Шалгуур үзүүлэлт | Суурь түвшин | Зорилтот түвшин | Хугацаа /I-IV улирал/ | Хэрэгжилт |
Стратеги төлөвлөгөөний зорилго 1: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон түүнийг дагалдан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас баталсан холбогдох журам, шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлыг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах, арга зүйн зөвлөгөө өгөх | |||||||
Зорилт 1: Орон нутгийн өмчийн хөдлөл өөрчлөлтийг зохион байгуулах, төсвийн орлогыг бүрдүүлэх, хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулна. | |||||||
1.1 | Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийн хөдөлгөөний саналыг судлан шийдвэрлүүлнэ. | Орон нутгийн төсөв | Шийдвэрийн хэрэгжилтийн хувь | 100 | 100 | I-IV улирал | Орон нутгийн хөрөнгө оруулалтаар бий болсон 28,3 тэрбум төгрөгийн өртөг бүхий 31 ширхэг хөрөнгийг холбогдох 10 байгууллагад, бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 271 дүгээр тогтоолд зааснаар данс бүртгэлд тусгасан эсэхэд хяналт тавин ажилласан. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 17/02 дугаар тогтоолоор орон нутгийн өмчит 4 байгууллагын хөрөнгө акталж данснаас хасах, балансаас балансад шилжүүлэх, хувьчлах тухай шийдвэр гаргуулан 235 527 950 төгрөгийн хөрөнгийг хэлэлцүүлэн батлуулсан. Мөн Аймгийн Иргэдийн Хурал, Боловсрол, шинжлэх ухааны газар, Хөвсгөл сумын Засаг даргын Тамгын газар, Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газар, Замын-Үүд сумын НААҮ ОНӨ ХХК-ийн 5 байгууллагын 2 534 122 193.10 төгрөгийн хөрөнгийн хөдөлгөөнийг шийдвэрлүүлэхээр материалын бүрдэл ханган ажиллаж байна.
|
1.2 | Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн түрээсийн гэрээг шинэчлэн байгуулах ажлыг зохион байгуулж, түрээсийн орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ. | Орон нутгийн төсөв |
Орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөний биелэлтийн хувь | 26,9 сая төгрөг | 50,0 сая төгрөг | I-IV улирал | Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн данс бүртгэлд бүртгэлтэй байр, орон сууцыг иргэн, аж ахуйн нэгжид аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 72 дугаар тогтоолын дагуу 2024 оны санхүүгийн жилд 211 ширхэг түрээсийн гэрээг байгуулан аймгийн түрээсийн орлого 100060000953 дансанд 64 000 000 төгрөгийг төвлөрүүлэхээр ажиллаж байна. Хагас жилийн байдлаар 23 746 000 төгрөгийн орлого төвлөрүүлсэн.
|
1.3 | Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн дуудлагын худалдааг зохион байгуулах, | Орон нутгийн төсөв | Орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөний биелэлтийн хувь | - | Дуудлагын худалдаа зохион байгуулах тухайн жилийн санал, түүний үр дүнгийн хувь | I-IV улирал | 2023 оны 12 дугаар сарын 05-ны Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 05 дугаар тогтоолоор худалдан борлуулахаар шийдвэрлэсний дагуу 7 орон нутгийн өмчит байгууллагын 12 ширхэг ашиглах боломжгүй болсон авто машиныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдан борлуулах шийдвэр гарсан. Дээрх тогтоолын дагуу нээлттэй дуудлага худалдааг Алтанширээ, Хатанбулаг, Мандах, Иххэт сумдад авто машины дуудлага худалдааг зохион байгуулах тухай албан бичгийг хүргүүлэн дуудлага худалдааг сумандаа зохион байгуулсан. Цагдаагийн газрын 3 авто машин, Эм эргэлтийн сангийн 3, Байгаль орчин аялал жуулчлалын газрын 3 Сайхандулаан сумын 1, Өргөн сумын 1, Зүүн баян багийн 1 авто машины Айраг сум дуудлага худалдааг 2023 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр зарыг Орон нутгийн өмчийн газрын Facebook хуудсаар 30 хоногийн хугацаатай зар байршуулсан. Дуудлага худалдааг тус оны 2 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулж Цагдаагийн газрын фургон, Айраг сумын Lexus lx-470, Зүүнбаян багийн ЭМТ-ийн УАЗ 31512, Байгаль орчин аялал жуулчлалын газрын иж бүрэн трактор, Трактор, УАЗ-315122 маркийн авто машинууд худалдан борлуулагдсан. Уг дуудлага худалдаагаар оролцогч бүртгүүлээгүй Елантра, Вольксваген, приус-20, старекс, Сайхандулаан Мазда маркийн машинуудын дахин зар байршуулан 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дуудлага худалдааг зохион байгуулсан боловч оролцогч бүртгүүлээгүй. 3 дахь дуудлага худалдаанд үнийн дүнг 25 хувь бууруулж зарласан боловч оролцогч бүртгүүлээгүй тул дахин 25 хувь бууруулж нийт 50 хувь бууруулж 4 дүгээр сарын 22-ны өдөр приус-20, старекс маркийн авто машин зарагдсан. Сайхандулаан, Цагдаагийн газар нийт 2 авто машиныг дараагийн ИТХ аар актлах саналтай, материалыг бэлдэж байна. АИТХ-ын 15/11 дугаартай тогтоолын дуудлага худалдаагаар нийт 33,6 сая төгрөгийн төсвийг бүрдүүлэн төлөвлөгөө биелсэн. |
1.4 | Хөрөнгийн маргаантай асуудлыг судлах, шийдвэрлүүлэх | Орон нутгийн төсөв | Шийдвэрлэсэн маргаантай хөрөнгийн тоо | - | - | I-IV улирал | Сайншанд сумын ЕБ-ын 5 дугаар сургууль 2023 онд цайны газар, спорт заалны түрээсийн гэрээг хянан баталгаажуулаагүй, гэрээний хэрэгжилт хангаж ажиллаагүй тул түрээсийн орлого болох 4600 000 төгрөгийг аймгийн түрээсийн орлогын 100060000953 дансанд төвлөрүүлэхээр ажилласан
|
1.5 | Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн өмчийн "Захиргааны статистикийн мэдээлэл"-ийг боловсруулж нэгтгэн ТӨБЗГазарт хүргүүлнэ. | Орон нутгийн төсөв | Хугацаанд нь хүргүүлсэн эсэх | Тийм | Тийм | I улирал | ТӨБЗГазрын 2024.03.28-ний өдрийн А-1/663 тоот албан бичгийн дагуу орон нутгийн өмчийн 2023 оны жилийн эцсийн хөрөнгийн мэдээ тайланг нэгтгэн, 2024.04.29-ний өдрөөс 05 дугаар сарын 03-ны дотор заасан хугацаанд ТӨБЗГазарт хүргүүлсэн. 2023 оны дүн мэдээгээр: Эхний үлдэгдэл 311,0 тэрбум төгрөг, Нэмэгдсэн 81,4 тэрбум төгрөг, Хасагдсан 26,3 тэрбум төгрөг, Эцсийн үлдэгдэл 366,1 тэрбум төгрөг Татан буугдсан дараах 3 байгууллага байна. Үүнд:
Халзан-уул рашаан сувилал |
1.6 | Агентлагийн удирдлага холбогдох эрх бүхий албан тушаалтан албан хаагч иргэн болон хуулийн этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх мэдээлэл арга зүйгээр хангах, сургалт зохион байгуулах, | Орон нутгийн төсөв | Хуульд нийцсэн үндэслэл бүхий зөвлөгөө мэдээллээр хангагдсан байна. | - | 2 | I-IV улирал | Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, холбогдох журам заавар стандартыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцэн батлагдсан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллах Байгууллагын өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх арга хэмжээ авч журмыг мөрдөн ажиллах Үндсэн хөрөнгө болон бараа материалын тооллогыг хуульд заасан цаг хугацаанд чанартай зохион байгуулж ажиллах Байгууллагын албан хаагчидтай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж, өмч хөрөнгийн сахилга батыг нэмэгдүүлэх. Данс хооронд зөрүүлж бүртгэсэн хөрөнгийг холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч залруулга хийх Эд хөрөнгө эзэмшигчийн карт шинэчлэх, хөрөнгийн мэдээллийг бүрэн оруулж шинэчлэх Хөрөнгийн зурагжуулсан альбом шинэчлэх, санхүүгийн программын бүртгэлийг цэгцлэх Зэрэг мэдээлэл арга зүйгээр хангаж ажиллаж байна. |
1.7 | Эрх бүхий дээд шатны удирдлагын шийдвэр, журам, дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг танилцуулах зөвлөмж өгөх | Орон нутгийн төсөв | Шийдвэрийн хэрэгжилтийн хувь | - | - | I-IV улирал | 1. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн хэрэгсэлд бусад автотээврийн хэрэгслээс ялгагдах тод дэвсгэр өнгө бүхий улсын дугаар хэрэглэнэ” гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор орон нутгийн өмчийн автотээврийн хэрэгслийн улсын дугаарын дэвсгэр өнгийг тод хөх өнгөөр солихтой холбоотой аймгийн хэмжээнд нийт 376 автомашинаас 215 автомашин хэрэгжилтийг ханган цэнхэр дугаартай болсон байна. 2. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, ТӨБЗГазрын 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн тушаалын дагуу Дорноговь аймаг дахь АШУИСургуулийн хяналт шалгалтын ажлын хэсэгт орж 05 дугаар сарын 06-08-ны өдрийн хооронд хамтран ажилласан. 3. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 17/02 дугаар тогтоолоор орон нутгийн өмчит 4 байгууллагын хөрөнгө акталж данснаас хасах, балансаас балансад шилжүүлэх, хувьчлах тухай шийдвэр гаргуулан тогтоолыг холбогдох газарт хүргүүлэн хэрэгжилтийг хангуулан ажилласан |
1.8 | Цахим мэдээллийн сангийн технологийн шийдэл программ хангамжийг ашиглалтыг сайжруулах, санал хүсэлтийг уламжлах, ашиглагч байгууллагыг арга зүйгээр хангах, сурталчлан таниулах | Орон нутгийн төсөв | Орон нутгийн өмчийн цахим программын ашиглалтыг сайжруулах, | - | - | I-IV улирал | Хөрөнгийн бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн. |
Стратеги төлөвлөгөөний зорилго 2: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, болон тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, Орон нутгийн өмчийн хөрөнгөнд мэргэжлийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, засаглал, үр ашгийг сайжруулах, удирдлага зохицуулалтаар хангах, | |||||||
Зорилт 2: Орон нутгийн өмчийн төлөөлөл, компанийн засаглалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хувьчлах болон орон сууц хувьчлах асуудлыг судлан шийдвэрлүүлэх, хяналтыг тавих | |||||||
2.1 | Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн хувьчлах асуудлыг зохион байгуулах | Орон нутгийн төсөв | Хууль тогтоомжид нийцсэн байна | - | Тухайн жилийн хувьчлахаар шийдвэр гарсан санал | I-IV улирал | Орон сууц хувьчлах товчоонд ирсэн өргөдлийн дагуу Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 17/02 дугаар, аймгийн орон сууц хувьчлах товчооны 2024 оны 01, 02, 03 дугаар тогтоолуудыг Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын данс бүртгэлд бүртгэлтэй орон сууц хувьчлах ажлыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар уламжилсан. Улаанбадрах, Эрдэнэ, Мандах сумдын иргэдэд орон сууц хувьчлах талаар мэдээлэл, зөвлөгөөг өгч ажилласан. |
2.2 | Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын засаглалыг сайжруулах, төсөл боловсруулж хэрэгжүүлэх, | Орон нутгийн төсөв | Хуульд нийцсэн, хуулийн хүрээнд хамтарч ажилласан байна. | - | 100 | I-IV улирал | Өмчийн бүртгэл, ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн, Өмчийн ашиглалт, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн, Хөрөнгийн бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, Өмчийн удирдлага, хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн, Өмчийн хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн, Хууль, хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын мэргэжилтэн, Өмчийн удирдлага, төлөөлөл хариуцсан мэргэжилтэн Дотоод ажил, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн |
2.3 | Орон нутгийн өмчит хуулийн этгээдтэй өмч эзэмшүүлэх гэрээ байгуулах, дүгнэх ажлыг зохион байгуулах | Орон нутгийн төсөв |
Өмч эзэмшүүлэх гэрээ байгуулсан тоо | - | 152 | I улирал | 2024 оны “Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”- г орон нутгийн өмчийн 152 байгууллагтай байгуулахажлыг зохион байгуулан, албан тоот хүргүүлснээс 123 байгууллага баталгаажуулан ирүүлсэн байна. Гэрээний дагуу орон нутгийн өмчид бүртгэлээр хяналт тавин ажиллаж байна. |
2.4 | Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаа болон хөрөнгийн захиран зарцуулалтад төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх, шалгалтын мөрөөр гарсан үр дүнг тайлагнах, хэрэгжилтийг хангуулах | Орон нутгийн төсөв | Хяналтаар явсан байгууллагын тоо | - | 80 | I-IV улирал | Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, ашиглалт, хамгаалалтыг сайжруулж орон нутгийн өмчид бүртгэлээр хяналт тавих, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийг сайжруулах, үр өгөөжийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах зорилтыг дэвшүүлсэн. Үүний дагуу Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалтын хуваарийн дагуу 25 байгууллагад хяналт шалгалтаар ажиллаж, холбогдох зөвлөмж, чиглэлийг хугацаатай хүргүүлж ажиллалаа.
|
Зорилт 3. Газрын тухайн жилийн зорилго, зорилтыг тодорхойлж, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж батлуулах, биелэлтийг нэгтгэх, хэрэгжилтэд хяналт тавих, төрийн үйлчилгээний чанар байдлыг сайжруулах | |||||||
3.1 | Аймгийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллах | орон нутгийн төсөв | Холбогдох хууль тогтоомжийн дагуу хамтран ажиллах гэрээг байгуулж, дүгнэсэн байна. | Аймгийн Засаг даргын үнэлгээ – | Аймгийн Засаг даргын үнэлгээ – | I, IV | Газрын бүх албан хаагчид |
3.2 | Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хэрэгжилтийн гүйцэтгэлийг тайлагнан, үр дүнг үнэлэх, холбогдох арга хэмжээг авч ажиллах | орон нутгийн төсөв | Засгийн газрын 2020 оны 216, 217, 218 дугаар тогтоол, ЗГХЭГ-ын даргын 2023 оны 98 дугаар тушаал хэрэгжсэн байх
| Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг хагас, бүтэн жилээр үнэлж дүгнэн, зохих урамшууллыг олгосон. | Төрийн албан хаагчдын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, хэрэгжилтийг хугацаанд нь үнэлж дүгнэнэ.
| I, II, IV | Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулан, 2024 оны 01 дугаар сарын 10-ны өдөр батлуулж, хагас жилийн тайланг 06 дугаар сарын 18-ний өдрийн байдлаар эхний хагас жилийн гүйцэтгэлийг гарган тайлагнасан. |
3.3 | Хууль, тогтоомж, бодлого төлөвлөлтийн баримт бичиг, тогтоол шийдвэр журам дүрэм аргачлал заавар зэрэг баримт бичгийн санал төсөл боловсруулах | Орон нутгийн төсөв | Хууль эрх зүй холбогдох журам, шаардлагад нийцсэн, үндэслэл бүхий байна. | - | - | I-IV улирал | Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дагаж мөрдөж буй дүрэм, журам өөрчлөгдсөнтэй холбоотой АИТХурлын 2019 оны 70, 71, 72, 73 тоот тогтоолд өөрчлөлт оруулахаар холбогдох журамд төсөл боловсруулан ажиллаж байна.
|
3.4 | Удирдлагаас өгөгдсөн үүрэг, даалгаврыг хугацаанд нь чанартай биелүүлнэ. | орон нутгийн төсөв | Үүрэг, даалгаврын биелэлтийн хувь
| 100
| 100
| I-IV улирал | 2023 оны тайлан мэдээний талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, нэгдсэн сургалтыг зохион байгуулсан. 2024 оны ажлын төлөвлөгөөний төсөл; Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх асуудлын хүрээнд “Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн албан ажлын хэрэгцээнд автомашин ашиглах нийтлэг журам” болон дугаарын цэнхэр дэвсгэрийн хэрэгжилтийн тоог гаргасан |
3.5 | Ажил олгогч ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхах, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гомдлыг шийдвэрлэх журмыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгаж, гомдлыг хүлээн авах байгууллага, албан тушаалтны нэр, хаяг, харилцах утас, цахим шуудангийн хаягийг ажил олгогч нийт ажилтанд харагдахуйц газар байршуулах | орон нутгийн төсөв | Хөдөлмөрийн дотоод журамд тусгасан байдал
Хэрэгжилт, хувь |
100 |
100
| I-IV улирал | Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхах, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүднээс байгууллагын албан хаагчийн мэдээлэл, албан тушаал, холбогдох утасны дугаар нэр хаягийг олон нийтэд харагдахаар мэдээллийн самбарт байршуулсан |
3.6 | Байгууллагын 2023 оны баримт бичгийг архивлах ажлыг зохион байгуулах | орон нутгийн төсөв | Архивын хадгаламжийг журмын дагуу бэлтгэн, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу архивласан байна. | 2024 оны хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу архивт шилжүүлсэн. Байнга-130 Түр-97 70 жил- 3 архивт хүлээн авсан. | 2024 оны баримт бичгийн хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг боловсруулна. 2024 оны баримт бичгийг архив, албан хэрэг хөтлөлтийн стандартын дагуу архивлан хадгална. | I-IV | 2023 оны холбогдох бичиг баримтыг үдэж, архивын нэгжийг архив бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгсөн. |
3.7 |
Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавьж, журам, стандартыг мөрдүүлж ажиллах | орон нутгийн төсөв | Хүлээн авсан албан бичиг, өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд бүрэн шийдвэрлэсэн байдал, хуви ар | Хүлээн авсан албан бичгийн тоо - 431 | Хүлээн авсан албан бичгийг бүртгэн, хариутай албан бичгийн шийдвэрлэлтийг хангуулсан байна. Хүрэх түвшин: 100% | I-IV | Албан хэрэг хөтлөлтийн стандартыг ханган баримт бичиг боловсруулан ажилласан. Мөн хариутай бичгийн хариуг тухай бүрт нь хүргэн ажиллаж байна. |
3.8 |
Байгууллагын нууцын ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж шаардлагатай арга хэмжээг авах | орон нутгийн төсөв | Холбогдох хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хангаж ажиллана. | - | Байгууллагын нууцын ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, хэрэгжилтийг хангана. | I-IV | Газрын бүх албан хаагчид |
3.9 | Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлнэ. | орон нутгийн төсөв | Төлөвлөгөөний хэрэгжилтийн хувь
| 100 | 100 | I-IV | Хууль, хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын мэргэжилтэн |
3.10 | Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг зохих байгууллагад мэдүүлнэ. | орон нутгийн төсөв | Төлөвлөгөөний хэрэгжилтийн хувь | 100 | 100 | I-IV | Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын, хөрөнгө орлогын мэдүүлгийг meduuleg.iaac.mn сайтад тухай бүр мэдүүлж байна.
|
3.11 | Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авах, судлах, шийдвэрлүүлж, тайлагнана. | орон нутгийн төсөв | Өргөдөл, гомдлын тоо
Шийдвэрлэлтийн хувь
| 100 | Ирүүлсэн өргөдлийн тоогоор
| I-IV | 2024 оны эхний хагас жилийн байдлаар 5 иргэний өргөдлийг хүлээнавч шийдвэрлэсэн. Үүнээс 2 иргэнд шинээр, 3 иргэнд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ нөхөж олгосон. |
3.12 |
Батлагдсан төсвийн дагуу санхүүжилтийг авч, төсөвт зардлыг тухай бүр санхүүжүүлэх | орон нутгийн төсөв | Байгууллагын төсөвт үүссэн өр, авлагын эзлэх хувь Аудитын байгууллагын санал, дүгнэлт | Нийт төсөвт зардлын 91.5 хувийн гүйцэтгэлтэй өр, авлага үүсгэлгүй ажилласан байна. Аудитын байгууллагаас “Зөрчилгүй” санал, дүгнэлт гаргав. | Байгууллагын төсөвт үүсэх өр, авлагын эзлэх хувь 0.0 Аудитын байгууллагын “зөрчилгүй” санал, дүгнэлтийн шаардлагыг хангаж ажиллана. | I-IV | Байгууллагын 2024 оны батлагдсан төсвийн хүрээнд эхний хагас жилд 143019,6 мян төгрөгийн санхүүжилт авч, цалин, хөлс болон нэмэгдэл урамшууллын зардал 75504,6 мян төгрөг, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл 9709,9 мян төгрөг, байр ашиглалтын зардал 8203,9 мян төгрөг, бичиг хэргийн зардал 246,1 мян төгрөг, шуудан холбооны зардал 625,8 мян төгрөг, хог хягдал 120,0 мян төгрөг, бага үнэтэй түргэн элэгдэх зардал 403,64 мян төгрөг, урсгал засварын зардал 2409,5 мян төгрөг, томилолтын зардал 5450,0 мян төгрөг, татвар 111,8 мян төгрөг оншолгоо 22,0 мян төгрөг, ажил олгочоос олгох нэг удаагийн тэтгэмж урамшууллын зардал 350,0 мян төгрөг нийт 143903,4 мян төгрөгийн гүйлгээг анхан шатны баримт бичгийг үндэслэн батлагдсан төсөвт багтаан зардал зарцуулсан. |
3.13 |
Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж, хэлтсийн төсөв санхүү, орлого, зарлагын гүйлгээний мэдээ, мэдээллийг цахим хуудас болон мэдээллийн самбараар дамжуулан олон нийтэд мэдээлнэ. | Улсын төсөв | Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт бүрэн хангагдсан байна. Төсөв санхүү, орлого зарлагын гүйлгээний мэдээллийг цахим хуудаст хугацаанд нь байршуулсан байдал, хувиар | Шилэн дансны тухай хууль, холбогдох журмын дагуу төсөв, түүний зарцуулалтыг нийтэд хуулийн хугацаанд мэдээлэн ажилласан. |
Тухай бүр-60 Сар бүр-15 Улирал бүр-2 Хагас жилээр-2 Бүтэн жилээр-6 мэдээлэл байршуулсан байна. Хүрэх түвшин-100% хугацаанд нь байршуулна. | I-IV | Шилэн дансны шинэ мэдээллийн системд байгууллагын мэдээллийг байршуулан 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн шилэн дансны сар бүрийн мэдээ, тухай бүр, улирал бүр, хагас, бүтэн жилээр холбогдох мэдээллийг бүрэн байршуулж 350,0 мян төгрөгийн бараа материал худалдан авсан 2 тушаал байршуулсан. |
3.14 | Батлагдсан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зориулалтын дагуу зарцуулна.
| Улсын төсөв
|
Төсвийг үр ашигтай зарцуулсан хувь
| 100
| 100
| I-IV
| Байгууллагын 2024 оны батлагдсан төсвийн хүрээнд эхний хагас жилд 143019,6 мян төгрөгийн санхүүжилт авч, цалин, хөлс болон нэмэгдэл урамшууллын зардал 75504,6 мян төгрөг, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл 9709,9 мян төгрөг, байр ашиглалтын зардал 8203,9 мян төгрөг, бичиг хэргийн зардал 246,1 мян төгрөг, шуудан холбооны зардал 625,8 мян төгрөг, хог хягдал 120,0 мян төгрөг, бага үнэтэй түргэн элэгдэх зардал 403,64 мян төгрөг, урсгал засварын зардал 2409,5 мян төгрөг, томилолтын зардал 5450,0 мян төгрөг, татвар 111,8 мян төгрөг оншолгоо 22,0 мян төгрөг, ажил олгочоос олгох нэг удаагийн тэтгэмж урамшууллын зардал 350,0 мян төгрөг нийт 143903,4 мян төгрөгийн гүйлгээг анхан шатны баримт бичгийг үндэслэн батлагдсан төсөвт багтаан зардал зарцуулсан. |
3.15 | Нийгмийн даатгал, татварын тайлан, төсвийн гүйцэтгэлийн тайлан, мэдээг гарган хуулийн хугацаанд хүргүүлнэ. | Улсын төсөв | Хугацаандаа тайлагнасан байдлын хувь | 100 | 100 | I-IV | 2024 оны эхний хагас жилийн байдлаар 9 албан хаагчийн 12,5%, 1 хүүхэд асрах чөлөөтэй эхийн 9,5% албан хаагчид ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлд нийт 9709,9 мян төгрөгийн шимтгэл төлж нийгмийн даатгалын шимтгэлийн 6 тайлан гаргаж нийгмийн даатгалын байцаагчаар хянуулан даатгуулагчаас 8538,1 мян төгрөг нийт 18248,0 мян төгрөгийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлэн өглөг авлагагүй ажилласан. 2024 оны 1 дүгээр улирлын цалин, хөлс тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татвар ТТ-11, Суутгагчийн хувь хүнээс суутгасан татвар ТТ-12 тайлангуудыг гаргаж илгээсэн. Цалин хөлс тэдгээртэй адилтгах орлогод 5904,3 мян төгрөг, суутгагчийн хувь хүнээс суутгасан татвар 35,0 мян төгрөг 5819,5 мян төгрөгийн татварыг дансанд төвлөрүүлсэн байна. |
3.16 |
Албан хаагчдын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөөг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллах | Улсын төсөв Орон нутгийн төсөв | Хэлтсийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах төлөвлөгөөг батлуулж, хэрэгжилтийг хангасан байна. | Төрийн албаны тухай хуулийн дагуу албан хаагчдын нийгмийн баталгааг хангах төлөвлөгөөний төслийг боловсруулсан. | Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөөний хэрэгжилтийг 100.0 ханган ажилласан байна | I-IV | Ажилчдын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс 6 ширхэг компьютер, 6 ширхэг принтер 1 ширхэг өнгөт принтерээр ханган үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.
|
3.17 | Байгууллагын үйл ажиллаганд мөрдөх дүрэм, журмын төсөл боловсруулах батлуулж мөрдүүлэх | орон нутгийн төсөв | Хууль зүйн хүрээнд нийцсэн байна_ | - | - | I-IV улирал | Хууль, хяналт- Орон нутгийн өмчийн газар 2 хуваагдсантай хоолбоотой байгууллагын дотоод журамд өөрчлөлт оруулан баталгаажуулж, байгууллагын хэмжээнд мөрдлөг болгог ажиллаж байна.
|
3.18 | Хууль хяналтын байгууллагад хянагдаж буй хэрэг маргаанд дарга болон бусад эрх бүхий албан тушаалтнаас олгосон итгэмжлэлийн дагуу гуравдагч этгээдийн эрх үүргийг хэрэгжүүлэх, оролцох шаардлагатай материалыг хүргүүлэх танилцуулах | орон нутгийн төсөв | Итгэмжлэлээр олгогдсон эрх үүргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцох | - | - | I-IV улирал | 2024 оны эхний хагас жилийн байдлаар хууль хяналтын байгуулагад хянагдаж буй хөрөнгийн маргаантай асуудал үүсээгүй байна.
|
3.19 | Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн дагуу зохион байгуулах, тайлагнах | орон нутгийн төсөв | Хуулийн хэрэгжилтийг хангасан байна. | - | 3 | I-IV улирал | Авлига, ашиг сонирхолын зөрчлөөс ангид байх үүднээс ахлах түшмэлийн орон тоонд ажиллаж буй албан хаагчийн мэдээллийг тухай бүр гарган холбогдох газарт хүргүүлэн ажилласан.
|
3.20 | Байгууллагын үйл ажиллагааны үр дүнгийн судалгааг хэрэглэгчдээс авах, дүнг нэгтгэх боловсруулах тайлагнах арга хэмжээ авах | орон нутгийн төсөв | Хэрэглэгчдийн сэтгэл ханамж дээшилсэн байна. | 100 | 100 | I-IV улирал | Хууль, хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын мэргэжилтэн |
3.21 | Хүний нөөцийн асуудлаар холбогдох судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт гаргах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, | орон нутгийн төсөв | Санал нь үндэслэлтэй хууль тогтоомжид нийцсэн байна. | - | - | I-IV улирал | Байгууллагын орон тоо нэмэгдсэнтэй холбоотой Говьсүмбэр аймгаас хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтнийг шилжүүлэн томилгоогоор татан ажиллуулсан. Мөн ажилд орохыг хүссэн 3 өргөдлийг хүлээн авч холбогдох албан тушаалтанд танилцуулан ажилласан.
Ажлын байрны сул орон тооны мэдээллийг тухай бүр Төрийн албаны зөвлөлд өгч, орон тоог зарлуулан ажиллаж байна.
|
3.22 | Төрийн албаны тухай хууль, тогтоомж үзэл баримтлалыг олон нийтэд таниулах сурталчлах | орон нутгийн төсөв | Байгууллагын хүний нөөцийн мэдээллийн ил тод нээлттэй байдал хангагдсан байна. | - | - | I-IV улирал | Төрийн албаны тухай хууль, тогтоомжийг “Дорноговь аймгийн Орон нутгийн өмчийн газар” фэйсбүүк цахим хаягаар дамжуулан олон нийтэд мэдээлэн ажилласан.
|
3.23 | Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Дорноговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа-2” 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн жилийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан төрийн болон орон нутгийн өмчийн чиглэлийн зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хугацаанд нь тайлагнах. | орон нутгийн төсөв | Хугацаанд нь хүргэгдсэн эсэх | - | - | I-IV улирал | Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Дорноговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа-2” 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн жилийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан төрийн болон орон нутгийн өмчийн чиглэлийн зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг тухай бүр нь холбогдох газарт хугацаанд нь хүргүүлэн ажилласан. |