Sun Logo
Мэдээлэл зүйн улсын XXXIX олимпиад эхэллээ
Мэдээлэл зүйн улсын XXXIX олимпиад эхэллээ

Мэдээлэл зүйн улсын XXXIX олимпиад өнөөдөр эхэллээ. Тус олимпиадын гурван ангилалд нийслэл, аймаг, бүсийн болон үндэсний онлайн олимпиадаас шалгарсан 136 сурагч оролцож байна. Үүнд: 

 

  • 9-10-р ангийн сурагчдын ДУНД ангилалд 47;
  • 11-12-р ангийн сурагчдын АХЛАХ ангилалд 45;
  • БАГШ ангилалд 44 оролцогч шалгаран ур чадвар, эрдэм оюунаа уралдуулан өрсөлдөж байна. 

 

Олимпиадын бодлогын оноог тооцоолох, үнэлгээнд олон улсын цахим шүүлтийн системийг ашиглан явуулна. 

 

Түүнчлэн сурагчдын программчлал, мэдээллийн технологийн бүтээлийн уралдаанд 66 сурагч 30 бүтээлээрээ оролцож байна. 

 

Бүтээлийн уралдаан нь суралцагчийн шинэ санаа, инновацын сэтгэлгээний хөгжлийг дэмжих, бүтээлээ түгээн дэлгэрүүлж, нийгэмд сурталчлах, суралцагч өөрийн шинэ санаагаа эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг эрт нээх боломжийг олгох зорилготой юм.  

 

Мэдээлэл зүйн улсын XXXIX олимпиадыг энэ жил Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Боловсролын Ерөнхий газар, Монголын мэдээлэл зүйн боловсролын тооцоолол нийгэмлэг, “Динза, Цондоолойгийн анд найзууд" болон Монголын мэдээлэл зүйн олимпиадын холбооны  40 гаруй багш, ажилтан, оюутнаас бүрдсэн баг зохион байгуулж байна. 

 

Үйл ажиллагааны болоод бусад дэлгэрэнгүй мэдээллийг informatics.edu.mn сайтаас авна уу.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
34
Сүүлийн 7 хоног:
157
Сүүлийн сар:
624
Нийт:
2291
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР