Sun Logo
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025”
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025”

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”, “Алсын хараа–2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн хүрээнд зохион байгуулагддаг “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг 2025 оны 5 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ. 

🔖Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж, нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, хүүхэд, залуусын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэх, ном, эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. 

🌟“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд–2025” хаврын баярыг дараах байдлаар зохион байгуулна. 

✅21 аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал залуучуудын газар орон нутгийн соёл, урлагийн байгууллага, сумдын соёлын төв, номын сангийн үйл ажиллагаанд тулгуурлан аймаг, сумдын төв талбайд; 

✅Нийслэлийн Соёл, урлагийн газар харьяа соёл, урлагийн байгууллагууд болон төвийн соёл, урлагийн байгууллагууд, төрийн бусбайгууллагуудын оролцоотойгоор нийслэлийн хэмжээнд Д.Сүхбаатарын талбайд; 

✅Монголын Үндэсний номын сан нийслэл, орон нутгийн нийтийн номын сан, их дээд сургуулийн номын сангуудыг арга зүйн удирдлагаар хангаж төлөвлөгөөт ажлуудыг номын сан болон аймаг нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудаас удирдан зохион байгуулж буй төвлөрсөн арга хэмжээнд оролцох байдлаар ном хэвлэн нийтлэгчид, иргэд, олон нийтийг хамруулан тус тус зохион байгуулна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
20
Сүүлийн 7 хоног:
119
Сүүлийн сар:
638
Нийт:
2253
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР