Sun Logo
I-TACTIC-II” СТРАТЕГИЙН КОМАНД ШТАБЫН ХАМТАРСАН СУРГУУЛЬД Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд ур чадвараа сорилоо.
I-TACTIC-II” СТРАТЕГИЙН КОМАНД ШТАБЫН ХАМТАРСАН СУРГУУЛЬД Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд ур чадвараа сорилоо.

Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвүүд болон кибер аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, кибер аюулгүй байдлын мэргэжилтэн, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэн “Харилцан ажиллагаа-Аюулгүй байдал-Хамтын амжилт” уриан дор зохион байгуулан явууллаа.
 

Стратегийн команд-штабын хамтарсан сургуульд дараах төрийн цэргийн болон төрийн, төрийн бус байгууллагууд оролцсон. Үүнд:

  1. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Кибер аюулгүй байдлын Бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах газар;

  2. Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба;

  3. Тагнуулын ерөнхий газар;

  4. Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлал;

  5. Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар;

  6. Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Үндэсний төв;

  7. Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Нийтийн төв;

  8. Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Зэвсэгт хүчний төв;

  9. Үндэсний дата төв;

  10. ҮБХИС-ийн Кибер аюулгүй байдлын сургалтын төв;

  11. “Цахим аюулгүй байдлын мэдээллийн удирдлагын төв” (MNCERT/CC) төрийн бус байгууллага;

  12. АНУ-ын Аляска мужийн Үндэсний гвардын кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд;

Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагын нарийвчилсан төлөвлөлтийн судалгааны багийн төлөөлөл зэрэг удирдлага, зохион байгуулалтын 100 гаруй бүрэлдэхүүн оролцсон.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
94
Сүүлийн 7 хоног:
503
Сүүлийн сар:
1406
Нийт:
2039
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР