Sun Logo
18 иргэний 11.940.000 төгрөгийн хохирол барагдууллаа
18 иргэний 11.940.000 төгрөгийн хохирол барагдууллаа

Монополын эсрэг газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрсөн III сард нийт 183 иргэн хандсанаас 115 утсанд 139, чатботод 34, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 10 гомдол мэдээлэл ирсэн байна. 

Үүнээс 155 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 3 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 3 иргэний гомдлыг өргөдлөөр, 2 иргэний мэдээллийг санал, хүсэлтээр хүлээн авч, 2 иргэний гомдол, мэдээллийг хариуцсан салбарт шилжүүлж, 18 иргэний 11.940.000 төгрөгийн хохирол барагдууллаа. 

Ирүүлсэн гомдлыг салбараар авч үзвэл банк, санхүү даатгал 13, барилга 4, боловсрол 3, контор 5, нийслэл 2, өрсөлдөөн 1, сөх 7, тасалбар 3, түрээс 1, харилцаа, холбоо 9, хөдөлмөр, нийгмийн халамж 2, худалдаа, үйлчилгээ 75, шатахуун 1, эрүүл мэнд 1, бусад зөвлөгөө мэдээлэл авахаар 54 иргэн хандсан байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
22
Сүүлийн 7 хоног:
137
Сүүлийн сар:
839
Нийт:
2362
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР