
Өмнөговь аймгийн Засаг даргын “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөр, “Говийн ирээдүй хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сурагчдын дунд англи хэл дээрх илтгэлийн уралдаан 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Уралдааны зорилго нь сурагчдын англи хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх, говь нутгийн хөгжлийн төлөөх хүсэл зорилго, дуу хоолойг сонсох юм. Уралдааны 1-р шат ерөнхий боловсролын сургуулиуд дээр амжилттай зохион байгуулагдаж, 15 сургуулийн 44 суралцагч 2 дугаар шатанд шалгарч хэлний мэдлэг, илтгэх ур чадвар, мэдлэг оюунаа ийнхүү сорьлоо.

Дунд ангийн ангилалд:
1-р байр- Даланзадгад сумын 1-р сургуулийн 9а ангийн сурагч Г.Зулцэцэг
2-р байр- Даланзадгад сумын 1-р сургуулийн 6д ангийн сурагч Э.Тамир
3-р байр- Даланзадгад сумын 2-р сургуулийн 8а ангийн сурагч М.Энхжаргал
Тусгай байр- Даланзадгад сумын 5-р сургуулийн 8а ангийн сурагч Г.Янжинлхам
Тусгай байр- Цогтцэций сумын 2-р сургуулийн 9б ангийн сурагч Ц.Мөнхзаяа
Ахлах ангийн ангилалд:
1-р байр- Даланзадгад сумын 3-р сургуулийн 12в ангийн сурагч Б.Маралжин
2-р байр- Даланзадгад сумын 1-р сургуулийн 10а ангийн сурагч Б.Мишээл
3-р байр- Даланзадгад сумын 1-р сургуулийн 12а ангийн сурагч Г.Биндэръяа
Тусгай байр- Даланзадгад сумын 2-р сургуулийн 11б ангийн сурагч Б.Мишээл
Тусгай байр- Ханбогд сумын 1-р сургуулийн 11б ангийн сурагч Б.Баяржаргал нар шилдэгээр шалгарлаа. Илтгэлийн уралдаанд бусдыгаа манлайлж түүчээлсэн оюунлаг сурагчдадаа баяр хүргэе.

Илтгэлийн уралдааныг шүүгчээр ✓ Salome Schenk Швейцари улсын иргэн англи хэлний багш ✓ Н.Алтаннавч Насан туршийн боловсролын төвийн англи хэлний багш ✓ А.Баттуул “Глобал пасспорт” төвийн захирал нар хамтран ажиллалаа. Илтгэлийн уралдааныг шүүн дүгнэсэн эрхэм шүүгчид болон сурагчдаа амжилттай бэлтгэж оролцуулсан англи хэлний багш нарт талархал илэрхийлье.