МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН МАНЖУУР ХОТОД СУУХ КОНСУЛ Г.ЗОЛЗАЯАД КОНСУЛЫН ПАТЕНТ ГАРДУУЛАВ
2025-04-15

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Манжуур хотод суух Консул Г.Золзаяад консулын патентыг нь гардуулав.
Консулын патентыг гардуулах үеэр Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг БНХАУ-д зорчиж байгаа болон оршин суугаа монгол иргэддээ төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, хүнд сурталгүй үзүүлэх ёстойг онцолж, ажлын амжилт хүсэв.
Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод суугаа КГ-ын консулын тойрогт Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөлөнбуйр хот болон Хянган аймаг хамаарагддаг болно.
Холбоотой мэдээ