Sun Logo
Дэлхийн дата төвүүд хямд өртөгтэй, тогтвортой эрчим хүчний эх үүсвэртэй бүс нутгийг эрэлхийлж байна
Дэлхийн дата төвүүд хямд өртөгтэй, тогтвортой эрчим хүчний эх үүсвэртэй бүс нутгийг эрэлхийлж байна

Хиймэл оюуны үсрэнгүй хөгжлийн өнөө цагт дэлхий нийтээр дата төвийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Тухайлбал, Дэлхийн дата төвийн зах зээл 2024 онд ойролцоогоор 300 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан бөгөөд 2025-2030 онуудад жилд дунджаар 10-12%-ийн өсөлттэй байхаар олон улс таамаглажээ. 

 

Энэ хэрээр эрчим хүчний салбар томоохон сорилттой нүүр тулж, дата төвүүдийн зүгээс хямд өртөгтэй, тогтвортой эрчим хүчний эх үүсвэртэй бүс нутгийг эрэлхийлж, шинэ зах зээлд нэвтрэх хандлага руу шилжиж байна.

 

 

Монгол Улсын хувьд эрчим хүчний нөөц, цаг уурын нөхцөл, газарзүйн байршил болон байгалийн гамшгийн эрсдэл бага зэрэг давуу талууд байгаа боловч олон улсын дата төвийн зах зээл, шинэ эдийн засгийн орчныг бий болгох асуудлыг “Дата төвийн боломж ба сорилт” сэдэвт шийдэлтэй уулзалтын хүрээнд хэлэлцлээ. 

 

 

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам эдийн засагт орж ирж буй шинэ англилалууд буюу дата төвийн зах зээлийг Монгол Улсад бий болгох ажлыг бодлогын түвшинд анхаарч ажиллаж байна. Үүнд: 

 

  • Хууль эрхзүйн орчны өөрчлөлт, шинэчлэлтийг хийх, (Гадаадын хөрөнгө оруулалт бүхий олон улсын дата төв, түүний найдвартай ажиллагаа, өгөгдөл хамгаалал, аюулгүй байдал)
  • Нүүрс болон сэргээгдэх эрчим хүчийг түшиглэсэн олон улсын дата төв, хөрөнгө оруулалтын орчин, бүсийг бий болгох;
  • Ногоон санхүүжилтийн механизм, газар олголт, эрчим хүч, татварын хөнгөлөлт;
  • 2025–2030 оны хооронд хэрэгжүүлэх дата төвийн үндэсний стратеги батлах;
  • Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа;
  • Бүс нутгийн шилэн кабелийн дэд бүтцэд идэвхтэй оролцох

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
25
Сүүлийн 7 хоног:
140
Сүүлийн сар:
842
Нийт:
2362
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР