Sun Logo
"Тэгш хамруулах боловсролын цахим платформ бий болгох" төслийн хэрэгжилт, хамтын ажиллагааны талаарх уулзалт зохион байгуулагдлаа …
"Тэгш хамруулах боловсролын цахим платформ бий болгох" төслийн хэрэгжилт, хамтын ажиллагааны талаарх уулзалт зохион байгуулагдлаа …

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Падем ОУБ-ын Монгол улсад хэрэгждэг төслүүд хариуцсан зөвлөх Клеменс Пинсон, мөн Ази болон Европ хариуцсан ажилтан Кэмилли Перрет, Адина-тэгш боломж ТББ төслийн зохицуулагч Л.Ариунзул, БЕГ-ын Тэгш хамруулах боловсролын хэлтсийн албан хаагч нар хамтарсан уулзалт зохион байгууллаа. Клеменс Пинсон, Кэмилли Перрет нар нь Монгол улсад тэгш хамран сургах боловсролын чиглэлээр Боловсролын ерөнхий газар, Адина-тэгш боломж ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй "Тэгш хамруулах боловсролын цахим платформ бий болгох" төслийн хэрэгжилттэй танилцах, зөвлөн туслах зорилгоор ажиллаж байна. Дээрх үйл ажиллагааны хүрээнд тус төслийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал, бодлоо солилцлоо.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
26
Сүүлийн 7 хоног:
166
Сүүлийн сар:
654
Нийт:
2339
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР