СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН САЛБАРЫН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САНГ ХӨГЖҮҮЛНЭ
2025-01-31

Өнөөдөр \2025.01.29\ Стандарт хэмжил зүйн салбарын “ЦАХИМ ШИЛЖИЛТ”-ийг хариуцан ажиллаж буй баг бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа.
Манай улсад нийт 6738 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Стандарт бол Улс Орны хөгжлийн үндэс, амьдралын баталгаа болсон чухал салбар. Тиймээс Стандарт хэмжил зүйн салбарын цахим шилжилтийг эхлүүлж, нэгдсэн мэдээллийн санг хөгжүүлэн, хиймэл оюун ухаанд суурилсан технологийн шинэчлэл хийхээр ажиллаж байна.
СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН САЛБАРЫН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САНГ ХӨГЖҮҮЛСНЭЭР;
Стандартын бичиг баримт боловсруулахад шаардлагатай, жишиг загварыг танилцуулдаг болно
Олон улсын стандартыг орчуулах автомат орчуулгын цэстэй байна
Цаасан баримтуудыг дижитал хэлбэрт шилжүүлэх
Иргэд, аж ахуйн нэгжид баталгаажуулалттай холбоотой мэдээлэл, үйлчилгээг хялбар хүргэх
Стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг нэгдсэн сангаар дамжуулан хянах, баталгаажуулах
Үндэсний болон олон улсын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх
Шинэ стандартын хэрэгцээг тодорхойлох, судалгаа, шинжилгээ хийх боломжтой болох юм.
Дэлхий даяар бүх салбарт хиймэл оюун ухаанд суурилсан технологийн шинэчлэл хийж, илүү хурдтай, илүү хялбар, илүү ухаалгаар ажиллаж байна. Стандарт хэмжил зүйн салбар цахим шилжилтийг хэрэгжүүлж, энэ онд 25 ажил хийхээр төлөвлөсөн байна.
![]() | ![]() |
![]() |
All reacti
Холбоотой мэдээ