
"Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2025 оны 01 дүгээр тогтоол, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/50 тушаалаар батлагдсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны нэгдсэн удирдамж, зардлын жишиг хэмжээ”-ийн 1.3, 5.3, 6.5 дахь заалтын дагуу Хөдөлмөрт бэлтгэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх Мэргэжлийн сургалтын байгууллага, аж ахуй нэгжид хөдөлмөр эрхлэлтийн сургагчийн сургалтыг Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбоотой хамтран 2025 оны 4 сарын 21-29-ны өдрүүдэд зохион байгууллаа. Бизнес санаа хөгжүүлэх, төсөл боловсруулах /өмнөх/ болон Бизнес эрхлэх ур чадвар /дараах/-ын сургалтад 28 байгууллагын 61, Суурь ур чадварын сургагчийн сургалтад 70 байгууллагын 88 сургагч тус тус хамрагдаж батламжаа гардан авлаа.

