Sun Logo
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Л.ТӨМӨРЧӨДӨР ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Л.ТӨМӨРЧӨДӨР ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт төрийн захиргааны албан хаагч 12, төрийн үйлчилгээний албан хаагч 11, нийт 23 албан хаагч ажиллаж орон нутагт гэр бүл, хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллын талаарх хууль тогтоомж, төрөөс баримталж буй бодлого чиглэлийг хэрэгжүүлэх, хүүхэд, гэр бүлийн эрхийг хамгаалах талаар орон нутагт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг сурталчлах, хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах зорилготой орон нутаг дахь байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, эрх нь зөрчигдсөн хүүхдийг хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж үйлчилгээнд хамруулах, гэр бүлийн боловсрол олгох ажлыг гэр бүл, хүүхдийн олон нийтийн оролцоо, дэмжлэгт тулгуурлан холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

 

Одоо үйл ажиллагаа явуулж байгаа Хүүхэд залуучуудын ордон буюу Солонго цогцолборын барилга 1988 онд ашиглалтанд орсон цагаасаа хойш их засварт ороогүй бөгөөд 2011 онд Шадар сайдын ажлын албанаас Хүүхдийн ордны дээврийн засварын ажилд 150 сая төгрөгийг шийдвэрлэж барилгын дээвэр болон дулааны шугам хоолойг засварласан байна. 

 

Өнөөдрийн байдлаар ХГБХХГ-ын дэргэдэх Хүүхэд, залуучуудын ордон 1 давхартаа спорт заал, 180 хүний суудалтай кино театр, 30 хүний суудалтай бага танхим, Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв “Охид, эмэгтэйчүүдийн аюулгүй орон зай” төв, “Залуу зохион бүтээгч” төв, Unitel hub, мэргэжилтнүүдийн 2 өрөө, Кофе шоп, ариун цэврийн өрөө, үүдний хүлээн авах хэсэг /жижүүрийн пост/, агуулах, 2 давхартаа дарга, мэргэжилтнүүдийн 4 өрөө, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг, аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөл, Япон хэлний сургалтын танхим, Монгол-Солонгос төв, Бага ангийн хоцрогдол арилгах сургалтын танхим, архивын өрөөнүүдтэй. 

 

Хүүхэд, залуучуудын ордонд: 

- Монгол-Солонгос төвийн солонгос хэлний дугуйланд - 20 

- Япон хэлний дугуйлан - 24 

- “Unitel hub” –15 

- Волейболын дугуйлан - 185 

- Залуу зохион бүтээгч төв - 24 

- Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг төв - 35 

- Хөл бөмбөгийн дугуйлан - 42 

- “Оюун ухааны акедами”-д - 150 хүүхэд хөгжлийн чиглэлийн дугуйланд хамрагдаж байна. 

Мөн ХГБХХГ-ын дэргэдэх Хүүхэд, залуучуудын ордны спорт заал Бямба, Ням гарагийн 14:00-17:00 цагуудад гэр бүлд, Даваа,Пүрэв гараг бүр 12:00-14:00 цагийн хооронд хүүхэд, залуучуудад үнэ төлбөргүй үйлчилж байгаа талаар мэргэжилтнүүд хэлж байв. 

Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр: “Бодлого хэрэгжүүлдэг газар /Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын газар/-ын үйл ажиллагааг хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжлийн үйл ажиллагаа /дугуйлан, сонгон секц, спорт, урлагийн арга хэмжээ/-наас ангид байлгах нь зөв юм. Барилгын ашиглалт, байр танхимыг нэмэгдүүлэн тохижилтыг хийж, одоо хичээллүүлж байгаа дугуйлангуудыг илүү хүртээмжтэй, чанартай болгох, нэмээд Хятад хэлний сургалт хичээллүүлэх шаардлагатай байгаа талаар хэлж байв. Мөн байгууллагын хаалгаар ороход л Хүүхдийн хөгжлийн газар гэдэг нь шууд харагдаж байхаар менежментээ шинэчилж, шинэ өнгө төрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж төсвөө өөрсдөө бүрдүүлдэг, өөрсдөө зарцуулдаг байх хэрэгтэй” гэлээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
31
Сүүлийн 7 хоног:
146
Сүүлийн сар:
848
Нийт:
2362
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР