
Дэлхийн бүжигчдийн өдрийг тохиолдуулан аймгийн Монгол туургатан театрын уран бүтээлчид Зуунмод сумын "Мөнх-Алдар"-ын талбайд "Бүжиг-эв нэгдэл" өдөрлөгийг 04 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, Зуунмод сумын ЗДТГ-ын дарга Г.Батжаргал, Монгол туургатан театрын захирал Д.Намсрайноров оролцож, бүжгийн өдрийн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан эсээ уралдаанд амжилттай оролцсон хүүхэд багачуудад шагнал гардууллаа.
Энэхүү арга хэмжээний үеэр Зуунмод сумын Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид, Зуунмод суманд үйл ажиллагаа эрхэлдэг бүжгийн студи дугуйлангийн сурагчдын төлөөлөл болон ахмад бүжигчид парад жагсаал зохион байгуулж, үзэгчдэд бүжиг урлагийн гайхамшгийг толилууллаа.