
26 сая төгрөгийн үнэ бүхий Зүрх судасны тоног төхөөрөмжийг хүлээн авлаа.
🔹Монгол Улсын Засгийн газар болон Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн гэрээгээр хэрэгжиж буй "МОНГОЛ УЛС ДАХЬ ЗҮРХ СУДЛАЛ, ЗҮРХНИЙ МЭС ЗАСАЛ БА ТЕЛЕМЕДИЦИН" МОН/007 ТӨСӨЛ Зүрх судасны тусламжийг сайжруулах зорилготой 8 нэр төрлийн 26,073,995 /хорин зургаан сая далан гурван мянга есөн зуун ерэн таван/ төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээн авлаа. Төслийг санаачлагч Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн хамт олондоо талархал илэрхийлье.
🔹Мөн Эрүүл Мэндийн Яамнаас бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаатай холбогдуулан Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С. Мөнхсайхан Олимпус брэндийн ходоод, бүдүүн гэдэсний аппаратыг гардуулан өгөв.

