Sun Logo
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
 Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр арвижлаа

Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банканд мөнгөн хадгаламж байршуулах тооцоолол хийж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлөөр хянуулж банкны системд нөлөө бүхий арилжааны 4 банканд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулсан. Энэхүү банкуудтай байгуулсан гэрээний дагуу 5 дугаар сарын хүү болох 8.6 тэрбум төгрөгийг хүлээн авч нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арвижуулаад байна. Хадгаламжийн хугацаанд нийт 105 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олох юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
88
Сүүлийн 7 хоног:
310
Сүүлийн сар:
864
Нийт:
1479
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР