Завхан аймгийн музей

2026-11-04 12:34
“ОЮУНЛАГ ЗАВХАН” ШАТРЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.“МОНГОЛ БАХАРХАЛ-БҮТЭЭЛЧ САР” аяны хүрээнд Завхан аймгийн музейн сан хөмрөгт хамгийн жижиг хэмжээтэй монгол модон шатрыг хүлээн авах ёслолд зориулсан “ОЮУНЛАГ ЗАВХАН” шатрын үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулагдлаа.

2026-11-04 12:31
“ОЮУНЛАГ ЗАВХАН” ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.“МОНГОЛ БАХАРХАЛ-БҮТЭЭЛЧ САР” аяны хүрээнд Завхан аймгийн музей, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, аймгийн Шатрын холбоотой хамтран “ОЮУНЛАГ ЗАВХАН” өсвөрийн шатарчдын нээлттэй тэмцээнийг 2026 оны 10 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

2026-10-26 09:41
"ТАВАН ХОШУУ МАЛ" БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР"Таван хошуу мал" боловсролын хөтөлбөрийг Сан хөмрөгч И.Баярмаа, Тайлбарлагч О.Оюунцэцэг нар чиглүүлэн зохион байгуулж Улиастай сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 1б ангийн суралцагчид хамрагдлаа.

2026-10-23 17:37
"ЦАМЫН БАГ" БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР"Цамын баг" боловсролын хөтөлбөрийг Сан хөмрөгч И.Баярмаа, Тайлбарлагч О.Оюунцэцэг нар чиглүүлэн зохион байгуулж Улиастай сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 4б ангийн суралцагчид хамрагдлаа.