Завхан аймгийн музей
Жанцандоржийн Юнрэндорж нь 1985 онд Улиастай суманд төрсөн.
1993-2003 онд Улиастай сумын Ерөнхий боловсролын Дэвшил сургуульд бүрэн дунд, 2003-2007 онд Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуульд Тайз, дэлгэцийн урлагийн найруулагч мэргэжлээр бакалавр, 2020-2022 онд Ховд их сургуульд Төрийн Захиргааны менежмент мэргэжлээр суралцан магистрын боловсрол эзэмшин төгссөн.
2007-2008 онд СУИС-ын харьяа Хөгжим бүжгийн коллежид Уран чадварын багш, 2008-2010 онд Улиастай хэвлэл мэдээллийн алба, Завхан телевизэд найруулагч, компьютер графикчин, 2009-2013 онд Улиастай сумын Засаг даргын Тамгын газарт Богдын гол багийн ИНХ дарга, 2010-2012 онд Этүгэн телевизийн захирал, 2015-2016 онд Завхан Алтай-Улиастайн эрчим хүчний систем ТӨХК-ны Борлуулалтын албаны дарга, 2016 онд “Богдын гол УЦС” ХХК-ны дарга, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс Завхан аймгийн музейд Захирлын албан тушаалд томилогдон одоог хүртэл ажиллаж байна.
• Завхан аймгийн нутаг дэвсгэр дээрх соёлын үнэт өвүүдийг нээн илрүүлж, бүртгэн баримтжуулж, эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулах
• Сан хөмрөгт хадгалагдаж байгаа түүх соёлын өвүүдийг Олон улсын стандартад нийцсэн хадгалалт хамгаалалтын горимд хадгалан үзүүлэг дэглэлт хийж үзэгч олон нийтэд дэлгэн сурталчилах
• Соёлын биет болон биет бус өвийн талаарх хууль тогтоомж, мэдээ мэдээллийг олон нийтэд түгээн дэлгэрүүлж, сурталчилж, өвлөн уламжлуулж, боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх
