
Өсвөр үеийнхний шатрын спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, оюуны хөгжил, логик сэтгэлгээ, анхаарал төвлөрөл, бие даан шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх, Завхан аймгийн түүх, соёлын өвийг хамгаалах, сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулсан тус тэмцээн аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын их зааланд 6-9 нас, 10-13 нас, 14-16 насны ангилалд нийт 65 суралцагч оролцсон бөгөөд ангилал тус бүрд эхний 3 байрыг шалгаруулж үнэмлэх, энгэрийн тэмдэг, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
6-9 насны ангилалд:
1-р байр: “Түмэн нүүдэл” клубийн тамирчин Ц.Өсөхбаяр
2-р байр: “Түмэн нүүдэл” клубийн тамирчин Г.Ананд
3-р байр: “Шинэ эхлэл” клубийн тамирчин Б.Мөргүн
10-13 насны ангилалд:
1-р байр: “Шинэ эхлэл” клубийн тамирчин Э.Нямдорж
2-р байр: “Түмэн нүүдэл” клубийн тамирчин С.Цолмон
3-р байр: “Жавхлант цогцолбор” сургуулийн тамирчин А.Амингоо
14-16 насны ангилалд:
1-р байр: “Жавхлант цогцолбор” сургуулийн тамирчин Н.Тэргэл
2-р байр: “Түмэн нүүдэл” клубийн тамирчин Н.Ган-Эрдэнэ
3-р байр: “Дэвшил” сургуулийн тамирчин Н.Төгс-Од