Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
Монгол Улсын цахим хөгжил, харилцаа холбоо, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдал, сансрын технологи, өргөн нэвтрүүлгийн талаарх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бодлого, стратегийн төлөвлөлтийг тодорхойлох, хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай” 07 дугаар тогтоолоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зохион байгуулалтын бүтцийг 5 газар, 5 хэлтэс, орон тооны дээд хязгаарыг 89 байхаар шинэчлэн тогтоосон.
Тус яам нь:
• Стратеги, бодлого, төлөвлөлтийн газар
• Хиймэл оюун, их өгөгдлийн хэлтэс
• Төрийн захиргааны удирдлагын газар
• Хөрөнгө оруулалт, санхүүгийн хэлтэс
• Хууль, эрх зүй, хамтын ажиллагааны хэлтэс
• Харилцаа холбоо, кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар
• Кибер аюулгүй байдлын хэлтэс
• Дижитал шилжилт, инновацын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар
• Инновацын хэлтэс
• Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар