Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам


Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа – 2050”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх замаар эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг болгох зорилт тавьж, “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлж буй. Энэхүү ажлын хүрээнд дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсгийн чадавх, инновац үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн стратегийн зургаан зорилгыг баталлаа.
ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны тэргүүлэх чиглэл нь:
1.Холбоо, мэдээллийн технологи, сансар, өргөн нэвтрүүлэг, шуудан, радио давтамж, бүх нийтийн үйлчилгээний үүргийн бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;
2.Эдийн засаг, нийгмийн харилцааны өсөн нэмэгдэж байгаа мэдээлэл, үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг хангахуйц харилцаа холбоо, мэдээллийн технологийн суурь дэд бүтцийн бэлэн байдлыг хангах;
3.Кибер орчинд үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог бүрдүүлэн, мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангах;
4.Технологи, инновацид суурилсан цахим засаглалыг хөгжүүлэн төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, авлига, хүнд суртал, шат дамжлагыг бууруулах, иргэн төвтэй төрийн удирдлагын дэвшилтэт тогтолцоог бүрдүүлэх;
5.Нийгэм, эдийн засгийн салбарт харилцаа холбоо, мэдээллийн технологийн инновацыг нэвтрүүлж, бүтээмж, өрсөлдөх чадвар, үр ашгийг нэмэгдүүлэх;
6.Харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшилтэт технологийг нутагшуулах, программ хангамж, тоон контент, электроникийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортод гаргах замаар дижитал эдийн засгийг хөгжүүлэх;
7.Харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхэд салбар хоорондын уялдааг хангах;
8.Мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн хөгжил, тогтвор суурьшилтай ажиллуулахыг дэмжих, бүх нийтийн тоон бичиг үсгийн чадавхыг дээшлүүлэн, тоон хуваагдлыг бууруулах, иргэдийн мэдээлэл авах хүртээмжийг нэмэгдүүлэх.
ЧИНБАТЫН НОМИН
Боловсрол
2000 онд Ерөнхий боловсролын 45 дугаар сургууль;
2001 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Аббэй коллеж;
2006 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Зүүн Английн Норвичийн Их сургууль;
2015-2018 онд Америкийн Нэгдсэн Улсын Харвардын Бизнесийн сургууль.
Эдийн засагч, нягтлан бодогч, бизнесийн удирдлагын мэргэжилтэй.
Эрхэлж байсан ажил, албан тушаал
2016-2021 онд Монголын Телевизүүдийн Холбоо, Удирдах зөвлөлийн гишүүн
2017-2021 онд Монголын оюуны өмч хамгаалах холбоо, ТУЗ-Гишүүн
2015-2021 онд Монголын Хэвлэл мэдээллийн Зөвлөл, Удирдах зөвлөлийн дарга
2011-2021 онд “Гацуурт пропертиз” ХХК, Захирал
2008-2021 онд “Тэрэлж сүйх” ХХК
2011-2021 онд “Монгол телевиз” ХХК
2021-2022 онд Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, Хөрөнгө Оруулалтын Хамтарсан Зөвлөл, Зөвлөлийн дарга
2023 онд “Шинэ эдийн засгийн чуулган” ТББ, Удирдах зөвлөлийн гишүүн
2023 онд Монгол Улсын Олон улс дахь сурталчилгаа мэдээллийн үндэсний хороо, Хорооны дарга
2023 онд Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл, Дэд тэргүүн
2023 онд Азийн улс төрийн намуудын олон улсын (ICAPP) байгууллага, Эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн
2023 онд Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Дэд ерөнхийлөгч
2021 онд Монгол ардын нам, Удирдах зөвлөлийн гишүүн
2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал
УИХ-ын гишүүн
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд
Б.МЯГМАРНАРАН
Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч