Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар
ДОТОР ОРЧНЫ АГААР БОХИРДУУЛАГЧДЫН ХҮЛЦЭХ ХЭМЖЭЭ
Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн C/05 дугаар тушаалаар баталсан “Дотор орчны агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага MNS 7106:2026” стандартыг энэ сарын 09-ний өдрөөс мөрдөж эхэллээ.
Энэ стандарт нь эмнэлгээс бусад иргэний барилга, орон байр, сууцны дотор орчны агаар дахь хими, цацраг, биологи, физикийн гаралтай бохирдуулах бодисын хэм хэмжээг тогтоох, хянахад ашиглана.