Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар


1.1 Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхийг стандартын шаардлага хангасан сайжруулсан шахмал түлшээр хангах
1.2. Гэр хорооллын айл өрхийг бүх хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх
1.3. Гэр хорооллын айл өрхийн гэр болон байшин сууцны дулаан алдагдлыг бууруулах
1.4. Алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмж худалдан авч суурилуулах
2.1. Нийслэлийн агаарын чанарын хяналтын чадавхыг сайжруулж, суурин автомат харуулын тоог нэмэгдүүлж, тасралтгүй ажиллагааг хангана
2.2. Агаар бохирдуулагч эх үүсвэрээс ялгарч байгаа бодисын хэмжээг тодорхойлно.
2.3. Агаар бохирдуулагч эх үүсвэрүүд, хатуу түлшний хэмжилт хийх иж бүрэн лаборатори байгуулна.
2.4. Уурын болон 100кВт аас дээш хүчин чадалтай усан халаалтын зууханд магадлан итгэмжлэл хийж хяналт хийх
2.5. Агаарын бохирдлын хөдөлгөөнт эх үүсвэрээс агаарт гаргах бохирдуулах бодисын хаягдлын стандарт, хэмжилт хийх
2.6. Дуу чимээ, үнэрийн бохирдлын судалгаа хэмжилтийг хийх
2.7. Шахмал түлшнээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх
3.1. Агаар, орчны бохирдлыг бууруулах талаар төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн зохион байгуулах
3.2. Агаарын бохирдлын хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх хор уршиг, түүнийг бууруулах, угаарын хий, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар иргэн, хуулийн этгээдэд сургалт зохион байгуулж, зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргүүлнэ.
4.1. Байгууллагын стратегийн болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх
4.2. Байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналтыг хэрэгжүүлэх, хууль эрх зүйн асуудлыг хянан судлах, тэдгээрийг зохицуулах санал зөвлөмж гаргах, зөрчил, маргааныг зохицуулах, албан хэрэг хөтлөлтийг хууль тогтоомжийн дагуу хөтлөн явуулах, байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулж, газрын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх
5.1. Зорилго, алсын хараа стратегийг сайжруулна
5.2. Байгууллагын соёл ба манлайлалыг хөгжүүлнэ
5.3. Оролцогч талуудын оролцоог хангана
5.4. Тогтвортой үнэ цэнийг бий болгоно
5.5. Гүйцэтгэл ба өөрчлөлтийг удирдагыг сайжруулна
5.6. Оролцогч талуудын сэтгэл ханамж, ойлголт
5.7. Стратегийн болон үйл ажиллагааны гүйцэтгэл
Даваасамбуугийн Мөнхбаатар нь 1987 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн. Тэрээр 2005 онд Нийслэлийн Ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийг дүүргэж, 2009 онд Оросын холбооны улсын Буриад улсын Их сургуулийг Эрх зүйч мэрэгжлээр, 2016 онд Улаанбаатар Эрдэм дээд сургуульд Эрх зүйн магистр 2024 онд Удирдлагын академид Төрийн удирдлагын доктрант зэрэг хамгаалсан. 2024 оноос Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын даргаар ажиллаж байна.