
“Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь заалт, Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхийг түлшээр хангах, урамшуулал олгох журам батлах тухай” тогтоолын төслийг боловсруулсан. Энэхүү журмын зорилго нь: Агаарын бохирдлыг бууруулах, нийслэлийн гэр хорооллын айл өрхийн хатуу түлшний хэрэглээг бууруулж, байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, цэвэр технологид шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино. Иймд иргэдийг дээрх тогтоолын төсөлтэй танилцан, холбогдох санал, зөвлөмжийг ирүүлэхийг хүсье. Санал авах цахим хаяг: 📧 info@aprd.ub.gov.mn Хугацаа: 2026/09/08-2026/10/08 Дэлгэрэнгүй мэдээллийг: ☎ 11-320059 дугаараас авна уу. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар
Санал хураалт дуусах хугацаа: