Дундговь аймгийн засаг даргын тамгын газар



2026-10-13 09:58
САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТСИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ОРОЛЦЛООӨмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас энэ сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулсан санхүү, төрийн сангийн чиглэлээр ажиллаж буй албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх төвийн бүсийн сургалтад Дундговь аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн албан хаагчид оролцов.

2026-10-12 14:26
“НАМРЫН МОД ТАРИХ ӨДӨР”-ИЙГ АДААЦАГ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛААНамрын мод тарих өдрүүд 09 дүгээр сарын 20-оос 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилж байна. Адаацаг сумын төрийн албан хаагчид, иргэд хамтран сумын төвийн хойд хэсэгт 2025 онд байгуулсан хамгаалалтын зурваст намрын мод тарилтаар 200 ширхэг мод тарилаа.

2026-10-12 14:21
ДЭЛГЭРЦОГТ СУМЫН ТӨВ СУУРИН ГАЗРЫН ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭТөв суурин газрын 2026–2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Дэлгэрцогт сумын Засаг даргын 2026 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/124 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг төсвийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн өвөлжилтийн бэлтгэлтэй танилцаж, хяналт шалгалт хийлээ.

2026-10-12 09:50
ДЭЛГЭРХАНГАЙ СУМАНД ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛЛААДэлгэрхангай сумын Таргат багийн малчин Ц.Мөнхтүвшингийн санаачилга, нутгийн залуучуудын оролцоотойгоор Таргатын гоожуур гүний худгийн цооногийг дахин өрөмдөж, илүүдэл усыг газар доогуур хоолойгоор татан хөв цөөрөм байгууллаа.