
@Дундговь аймгийн Байгаль орчны газар
Намрын мод тарих өдрүүд 09 дүгээр сарын 20-оос 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилж байна. Адаацаг сумын төрийн албан хаагчид, иргэд хамтран сумын төвийн хойд хэсэгт 2025 онд байгуулсан хамгаалалтын зурваст намрын мод тарилтаар 200 ширхэг мод тарилаа.
Мод тарих үйл ажиллагаанд Байгаль орчны газар, Сум дундын ойн ангийн мэргэжилтнүүд нэгдсэн заавар зөвлөгөөг газар дээр нь өгч ажиллалаа. Мөн модны арчилгаа, тайралт, таналтын зөвлөгөөг айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын талбай дээр өгөв.
Байгаль орчны газар, Сум дундын ойн анги "Намрын мод тарих өдөр"-ийн хүрээнд Адаацаг сумын Засаг даргын тамгын газартай хамтран Мод тарих, арчлах зөвлөгөө мэдээлэл, Хог ангилан ялгах, Мод тарьсан иргэн аж ахуйн нэгжид олгох урамшууллын журам танилцуулах, Модны тарьц суулгац хэрхэн сонгох зэрэг байгаль орчны чиглэлийн мэдээлэл сургалтыг иргэд, төрийн албан хаагчид, сурагчдад өглөө. Мод тарих арга хэмжээ, сургалт мэдээлэлд нийт 120 иргэд, сурагчид оролцов.
Хамтран ажилласан Адаацаг сумын Засаг даргын тамгын газрын хамт олон, гар бие оролцсон иргэддээ баярлалаа.