
@Дэлгэрхангай сумын ЗДТГазар
Дэлгэрхангай сумын Таргат багийн малчин Ц.Мөнхтүвшингийн санаачилга, нутгийн залуучуудын оролцоотойгоор Таргатын гоожуур гүний худгийн цооногийг дахин өрөмдөж, илүүдэл усыг газар доогуур хоолойгоор татан хөв цөөрөм байгууллаа.
Газрын гүнээс ундарсан усыг ил задгай урсан алдагдахаас сэргийлж, байгальд нь шингээн хуримтлуулах замаар усны нөөцийг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах зорилготой тус ажил нь нутгийн иргэдийн санаачилга, хамтын оролцооны үр дүн юм.